Баабаа

Энэ хүнийг Т. Батбаяр гэдэг. Ихэнхдээ Баабаа гэж дууддаг. Тархины судасны хатуурал гэдэг өвчин нь даамжираад мэдрэлийн жаахан өөрчлөлттэй болсон гэнэ лээ. Ээжтэйгээ хамт амьдарч байгаад ээжийгээ өөд болсоноос хойш бөмбөгөр хавиар ирж нутагшаад удаж бгаа даа. Мэдрэл нь жаахан асуудалтайг эс тооцвол хорхойд хоргүй амьтан. Бүү цэрвээрэй. Гаднах байдлаас нь түүнийг бүү дүгнээрэй. Хажуугаар нь өнгөрөхдөө зүгээр л инээмсэглэ. Өөр түүнд юу ч хэрэггүй. Ах дүү нар нь их сайхан хүмүүс байдаг бөгөөд хоол унд, мөнгө төгрөг байнга өгнө. Ямар сайхан хувцас өмсүүлсэн ч тайлж хаяад зөвхөн энэ хувцасаа л өмсдөг гэсэн. Ийм хувцастай болохоор чөтгөр надад ойртдоггүй юм гэж хэлдэг гэсээн.

Энэ хүн 2-р 40 мянгат хавьцаа хог түүдэг. Хог биш, хальс түүдэг. Орцонд хогоо хаясан ***нуудын хогийг хогийн цэг дээр аваачиж хаядаг.

Би согтуу, архи үнэтрүүлсэн явахыг нь хараагүй.

Харин өнгөрөгч өвөл нэг өдөр ээжийн минь нүд нь орой дээрээ гарчихсан Пөмбөгөрөөс орж ирлээ...

Яав гэтэл:

Манай энүүгээр явдаг хальс түүдэн урт үстэй, цагаан царайтай залуу байдаг шдээ... тэр Пөмбөгөр дотор зогсож байна... гартаа жижигхэн улаан хайрцаг барьчихаж...

Гуйлга гуйж байгаа юм байна гэж бодоод карманд явсан хэдэн цаасаа хайрцаганд нь хийх гэсэн чинь нөгөө залуу авахгүй гэсэн гэнэ... Эгч нь зүгээр өгч байгаа юм гэсэн чинь... авахгүй гэж гүрийжээ...

Ээж ч гүрийж... гэтэл... эргэн тойронд нь харж зогссон худалдагчид: -та болио... наадах чинь таны таван цаасыг битгий хэл, хүмүүсийн зүгээр өгсөн 5, 10 мянгатыг авдаггүй юм... мөнгө өгөх гээд байгаа юм бол зарж байгаа юмыг нь худалдаад ав..! гэж зэмлэх, ойлгуулахын дундуур хэлцгээсэн байна.

Ээж бууж өгөөд энэ залуугаас KitKat худалдаж аваад орж ирсэн байна...

Надад бахархах сэтгэл төрж байлаа...

/зургийг Ноён Айзи хуудаснаас/

Энэ хүн 2-р 40 мянгат хавьцаа хог түүдэг. Хог биш, хальс түүдэг. Орцонд хогоо хаясан ***нуудын хогийг хогийн цэг дээр аваачиж хаядаг.

Би согтуу, архи үнэтрүүлсэн явахыг нь хараагүй.

Харин өнгөрөгч өвөл нэг өдөр ээжийн минь нүд нь орой дээрээ гарчихсан Пөмбөгөрөөс орж ирлээ…

Яав гэтэл:
Манай энүүгээр явдаг хальс түүдэн урт үстэй, цагаан царайтай залуу байдаг шдээ… тэр Пөмбөгөр дотор зогсож байна… гартаа жижигхэн улаан хайрцаг барьчихаж…

Гуйлга гуйж байгаа юм байна гэж бодоод карманд явсан хэдэн цаасаа хайрцаганд нь хийх гэсэн чинь нөгөө залуу авахгүй гэсэн гэнэ… Эгч нь зүгээр өгч байгаа юм гэсэн чинь… авахгүй гэж гүрийжээ…

Ээж ч гүрийж… гэтэл… эргэн тойронд нь харж зогссон худалдагчид: -та болио… наадах чинь таны таван цаасыг битгий хэл, хүмүүсийн зүгээр өгсөн 5, 10 мянгатыг авдаггүй юм… мөнгө өгөх гээд байгаа юм бол зарж байгаа юмыг нь худалдаад ав..! гэж зэмлэх, ойлгуулахын дундуур хэлцгээсэн байна.

Ээж бууж өгөөд энэ залуугаас KitKat худалдаж аваад орж ирсэн байна…

Надад бахархах сэтгэл төрж байлаа…

/зургийг Ноён Айзи хуудаснаас/

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих