АН-ын бүлэг “хоол идэх” нэрийдлээр хуваагдаж хуралддаг болжээ

an0521Өнгөрсөн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуваарийн дагуу хуралдаж нилээдгүй олон асуудлыг хэлэлцсэн юм. Тэгвэл АН-ын бүлэг тухайн өдөр хуваагдаж хуралдсан талаарх мэдээлэл чих дэлсэв. Тодруулбал “Алтангадас”­ынхан ба  бусад нь гэсэн байдлаар хуваагдаж хуралджээ. “Алтангадас” фракцынхан Төрийн  ордонд, бусад нь буюу МоАХ, “Шонхор”  фракцынхан “Маршал таун”­д “хоол идэх”  нэрийдлээр хаалттай хуралдан асуудлаа  хэлэлцсэн хэмээн эх сурвалж мэдээллээ.

 

Мөн  “Алтангадас”, МоАХ,  “Шонхор”­оос гадна бусад фракцын цөөн ги­шүүн дээрх хоёр хэсэгт хуваагдан ноцтой  асуудлуудаа ярилцаад эцэст нь сэтгүүлчдийн  нүдэнд хамт хуралдсан болж харагдаж,  саналуудаа нэгтгэн мэдээлэл хийсэн гэнэ. Түүнчлэн АН-ын бүлгийн хуралдаан сүүлийн хэдэн долоо хоног өдөржин хуралдсан нэрийдлээр дараачийн өдөр нь хэвлэлийнхэнд мэдээлэл өгч байгаа нь үйлдлийг нь батлах бас нэгэн шижим гэлтэй.

 

УИХ дахь АН­ын бүлгийн 34 гишүүн фракц  хоорондын зөрчилдөө дийлдэн аргаа барах­даа хуваагдаж хуралддаг гэсэн бор шувуу нисч явна.  Ер нь сүүлийн үед тус намынхан эвсэг найртай, сайн  сайхан байгаа мэт асуудлаа ярьж, аядуу  тайван мэдээлэл хийсээр байна. Гэвч нууцлаад байгаа энэ бүх нь нэг л өдөр ил болж олны хэл аманд өртөх вий.

NEW


URL:

Сэтгэгдэл бичих