Тайландад дайны байдал тогтоолоо

80a2bb752031b44ebigУлс төрийн хямрал газар авч буй  Тайландын Вант улсад өчигдрөөс дайны  байдал зарлав. Засгийн газраа эсэргүүцсэн  тэмцэл хэдэн сар үргэлжилж, 30 шахам  хүний амь үрэгдсэний эцэст дэг журам  сэргээн тогтоох шаардлага бий болсноос ийм  шийдвэр гаргахад хүрлээ гэж цэргийнхэн  тайлбарлалаа. Энэ бол эргэлт биш гэдгийг тэд  тэмдэглэсэн байна.

Тусгай дэглэм тогтоохдоо  Засгийн газартайгаа зөвлөлдөөгүй аж. Үндсэн хуулийн шүүх Ерөнхий сайдын  үүрэг гүйцэтгэгч Йинглак Чинаватыг албан  тушаалаа хэтрүүлэн ашигласан хэмээн үзэж  суудлаа орхих ёстой гэсэн шийдвэр гаргасан  юм. Гэвч сонгогдоогүй хүмүүст эрх мэдлийг  шилжүүлэх юм бол иргэний дайн хийнэ гэж  “улаан цамцтанууд” буюу Йинглак Чинаватыг  дэмжигчид сүрдүүлж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих