“Хурд” группын хувь эзэмшсэн Хүүхдийн урлан бүтээх төвийн луйварыг шалгана
НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга Хүүхдийн урлан бүтээх төвийн газрын асуудлыг судлуулах саналаа Худалдан авах ажиллагааны газарт илэрхийллээ. Одоогоор тус төвийн газрыг тус төвийн дэд захирал Т.Батболдын хүүгийнх нь нэр дээр байдаг гэсэн мэдээлэл байна. Мөн тодорхой хэсгийг нь “Хурд” группт худалдсан нь тогтоогдсон аж.
Нийслэлийн өмчит төсвийн байгууллагын газар нь тодорхой албан тушаалтны хүүгийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй байгаа нь зүйд нийцэхгүй гэж үзлээ. Тиймээс Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон Өмчийн харилцааны газарт энэ асуудлыг шалгахыг үүрэг болгов.
Т.САЙХАН
URL: