Д.Амарсайхан агсны холбогдсон хэргийн шүүх хурал маргааш болно

amarsaihan-asanӨнгөрсөн долоо хоногт Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан цагдан хорих 461 дүгээр ангид нас барсан билээ. Харин энэхүү хэргийн шүүх хурал маргааш буюу энэ сарын 21-нд хорих 461 дүгээр ангид болох юм байна. Уг хэрэгт талийгаачийн хамсаатан гэгдэх  Х.Анхбаяр, Н.Отгонболд, А.Чандмань нар шүүгдэгчээр оролцож байгаа юм байна.
Хэргийн нэг шүүгчдэгч амь насаа алдсан тул хэргийг нээлттэй хэлэлцэх эсэх, хэргийг түр түдгэлзүүлэх, тусгаарлах эсэхийг хэлэлцэж байгаа аж. Хуулиараа шүүгдэгчдийн нэг нас барсан тохиолдолд хэргийг нь тусгаарладаг хуулийн заалттай аж.
Тэднийг Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын “Петрочайна Дачин тамсаг” компани хоорондын бүтээгдэхүүн хуваах гэрээний их хэмжээний буюу 50 тэрбум төгрөг угаасан хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгаа. Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас Д.Амарсайхан нарын дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 166.2, 268.2, 269.1-д заасан зүйл ангиудаар буюу онц их хэмжээний мөнгө угаасан, хээл хахууль өгсөн, авсан хэрэгт буруутгасан хавтаст хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Одоогоор Х.Анхбаяр, А.Чандмань нар нь Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа бол Н.Отгонболд нь батлан даалтад гадуур байцаагдаж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих