116-р сургуулийн захирал С.Энхтуяа хараагүй хүүхдүүдийг “мөлжиж” байна цуврал-1

116630335353201405200932116-р сургууль нь Монгол улсын хэмжээнд байдаг цорын ганц харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургууль юм. Харамсалтай энэ сургуулийн захирал С.Энхтуяа  харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд төрөөс болон төрийн бус байгууллага,  олон улсын  хүмүүнлэгийн байгууллагаас ирүүлсэн тусламжийг хувьдаа ашигладаг,  төсөвлөсөн мөнгийг  зориулалтынх нь дагуу ашигладггүй,  хууль зөрчсөн  үйлдэл  цөөнгүй гаргадаг байна.  Энэ бүхнийг  цувралаар, баримттай  дэлгэхээр бэлтгэлээ.

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуулийн захирал  зөвхөн өнгөрсөн нэг жилд Төвсийн удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг зөрчиж, ажилтан нь Боловсролын тухай хуулийг ноцтойгоор зөрчөөд байхад мэдээгүй царайлдаг эсвэл энэхүү үйлдлийг өөгшүүлдэг.

Тодруулбал,  116-р сургуульд Б.Батболд гэж дуу  хөгжмийн багш байдаг. ОХУ-д суралцаж төгссөн тэрбээр одоо Хөгжим бүжгийн коллежид  суралцаж байгаа ажээ.  Өөрөөр хэлбэл дуу хөжгмийн чиглэлдээ мэргэшсэн,  мундаг нэгэн гэдгийг  хэлэх, ярих хүн цөөнгүй байдаг.  Харин  энэ хүн  өнөөдөр  Англи хэл, Мэдээлэл зүйн хичээлийг зааж  илүү цагийн мөнгө авдаг байна.  Б.Батболд дуу хөгжмийн чиглэлээр мэргэжснээс, Англи хэлний багш,  Мэдээлэл зүйн багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй, энэ чиглэлээр багшлах эрх аваагүй хүн.  Тийм байтал өнөөдөр  хүүхдүүдэд хичээд заагаад явж байна. Заахдаа аавын хүү, ээжийн охидод алагчлалгүй бүгдээрэнд нь заах ёстой.  Тэгтэл энэ эрхэм  зөвхөн 2-3 хүүхдэд л хичээл заадаг байна. Хэний хүүхдэд юу заагаад, яагаад илүү цагийн мөнгө авч байгаа нь ч тодорхой бус.

 

 

Таны харж байгаа энэхүү багшийн журнал дээрх сэдэв, үндсэн үйл ажиллагаа гэсэн хэсэгт юу хичээл үзсэн тухай байх ёстой. Харин энэхүү журналд юу үзээд, юу бататгаад байгаа нь тодорхойгүй байгаа биз. Ийм тодорхойгүй зүйлийг  сургалтын менежер нь хүртэл хүлээн зөвшөөрөөд тамгалчихсан байгаа юм.

Ноцтой нэг зөрчил нь  Б.Батболд багш хичээл заахдаа аавын хүү, ээжийн охидыг алаг үзэж, ангиар нь бус  сорчилж  2-3 хүүхдэд хичээл заасан байгаа юм.

Энэхүү үйлдэл нь  нь Боловсролын тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байгаа бөгөөд  энэхүү үйлдлийг  сургуулийн захирал С.Энхтуяа мэддэг бөгөөд  толгойг нь илээд дуугүй өнгөрөөд байдаг байна. Уг нь хууль зөрчсөн ийм үйлдлийг  таслан зогсоох ёстой баймаар.

С.Энхтуяа захирлын өөр нэгэн хууль зөрчсөн үйлдлийг баримттай нь дэлгэе.  Тэрбээр Төсвийн удирдлага, санхүүжилтийнтухай хуулийг ноцтойгоор зөрчсөн байгаа юм.  116-р сургуулийг сурагчдын  хоолны мөнгө гэж улсаас  610 000 төгрөг тус сургуулийн данс рүү шилжүүлсэн байгаа юм.  Энэ мөнгөөр  хоолны материал болох   ногоо, будаа, мах, сүү зэргийг  авах ёстой.  Тэгтэл “Номин” супермаркетаас архи, самар, кофе, чипс, бэлэн хоол, сэндвич, ариун цэврийн хэрэгсэл, 00-ын цаас, салфетка зэргийг авсан байгаа юм.

 

 

Хамгийн гол нь эдгээр авсан зүйлээ сургуулийн хэрэгцээнд бүгдийг нь ашигласан бол дуугүй өнгөрөхсөн.  Гэвч С.Энхтуяа таны харсан энэхүү зүйлсийг Солонгосоос ирсэн  нөхдүүдийг  “эрхлүүлсэн” байгаа юм.

Төр түмэн нь харааны бэрхшээлтэй хүүхдүүддээ зарцуулаа гэж мөнгийг харь элгийн  хэсэг бүлэг нөхдүүдийг  тансаглуулаад явж байдаг. Ямар хүний сэтгэхүйд  хараа муутай хүүхдүүдээс ингэж мөнгө харамлах бодол төрдөг байнаа гэхээс  л …

С.Энхтуяа өөрийнхөө энэхүү хууль бус үйлдлийг  хуурамч баримт үйлдэн  далдлах гэж оролдсон баримт нь энэ байна.

 

Монгол улсын хууль, дүрмийг зөрчиж байгаа 11-р сургуулийн захирал С.Энхтуяад   АТГ,  Боловсролын газар,  хуулийн байгууллагаас шалгалт оруулмаар байна.

С.Энхтуяагийн мөнгө иддэг байж болзошгүй бас нэг  үйлдэл байгаа юм. 116-р сургуулийн  сурагчдын хүндэтгэлийн “Ижий  дэлхийн үрс” тоглолтын  орлогыг  С.Энхтуяа захирал авдаг. Харин юунд хэрхэн зарцуулдаг нь тодорхойгүй байдаг.  Өөрөөр хэлбэл  2013 онд Улаанбаатар дээд сургуульд хоёр удаа,  ЭМШУИС-1 удаа,  МУИС-1удаа, Хөвсгөл аймагт  6-7 удаа тоглосон байдаг. Харин энэхүү тоглолтын орлого нь хаашаа орсон нь тодорхойгүй байдаг.

 

 

Энэхүү тоглолтын тасалбар нь 2000 төгрөгийн үнэтэй.  Өрөвч, зөөлөн Монголчууд хараагүй хүүхдүүддээ чадлаараа хөрөнгө оруулъя гэж боддог болохоор тасалбарыг худалдан авч тоглолт бүр үзэгч дүүрэн байдаг.  Харин тоглолтын орлого хаашаа ордог нь мэдэгдэггүй нь харамсалтай.

Төр түмэн нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд тусал гэж  мөнгө  өгч байхад  хувийн зориулалтаар ашиглаж, хууль зөрчиж байгаа энэхүү ёс зүйгүй, хариуцлагагүй үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй байгааг  энэхүү нийтлэлээрээ хөндөж байна.

С.Энхтуяа захирлыг  хууль зөрчсөн  бусад үйлдлийг бид  дараагийн цувралаар  хүргэх болно.

А.Баярмаа

 

Эх сурвалж: www.dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих