Тайландын байдал хурцдав

21076_33218Сингапурын “Лянхэ Заобао” сонины мэдээ: Тайландын мөргөлдөгч хоёр талын ширүүн зөрчлийн дунд бусад тал ашиг хүртэхээс сэргийлэхийн тулд Тайландын энх тайван дэг журмыг хамгаалах удирдах төв тусгай баг байгуулж Улаан цамцтан ба Ардын ардчилал өөрчлөлтийн комиссын ирэх долоо хоногийн бүх ажиллагаанд хяналт тавихаар шийдсэн гэж тус удирдах төвийн хэвлэлийн төлөөлөгч Киссана Вонсай 18-нд мэдэгджээ.

Тэрээр, Тайланд улс орны ирээдүйн хөгжлийн төлөө ардчиллын арга хэмжээ авах хэрэгтэй. Өнөөгийн хурцадмал байдал цаашид хүчирхийллийн мөргөлдөөн болж иргэний дайнд хүргэж мэднэ гэжээ.

Сүтеп Туансубан 17-нд Тайландын ардын ардчилал өөрчлөлтийн комиссын эл газрын удирдагчдыг урин хуралдаж, 23-25-ны гурван өдрийг “эцсийн тулаан” хэмээн тогтож эцсийн 25 сайдыг огцруулахаар үүрэг гүйцэтгэгч засгийн газарт дарамт үзүүлсэн байна. Энэ нь засгийн газрын эсрэг хамгийн том цуглаан болно гэж Сутеп хурлын дараа мэдэгджээ.
/Анар/


URL:

Сэтгэгдэл бичих