Жүжигчин Т.Бархүү шагналаа чамлаж, гомдоллов

“Гэгээн Муза” олон улсын урлагийн их наадам өчигдөр орой болж өнгөрсөн. Хоёр дахь жилдээ олон улсын хэмжээнд зохиогдож буй уг наадамд энэ жил хамгийн олон буюу 21 бүтээл өрсөлдсөн юм.

 
Ёстой л нөгөө “Гоёл” наадмын топ модель нь жилийн өмнө тодорчихсон байдаг гэдэг шиг “Х ТҮЦ”-ийн “Сэрүүн хасын нууц”-ыг хүмүүс энэ жил “Гэгээн Муза”-гаас нэлээд хэдэн шагнал “бөөндөх нь тодорхой” гэж найдаж байсан хүн цөөнгүй байлаа.

 
Тэгвэл Жиганы дүрээр анх удаа “Гэгээн Муза”-д нэр дэвшсэн жүжигчин Т.Бархүү ч бас Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртэнэ гэдэгтээ итгэл дүүрэн байсан бололтой. Тэрбээр өнөө өглөө эртлэн босч  цахим хуудсандаа “За за “Гэгээн Муза”-д орлоо. Харамсалтай байлаа. Бидний жүжгийг дэмжиж ирсэн үзэгчдэдээ баярлалаа. Бид шүүгчдэд биш үзэгчдэдээ зориулж уран бүтээлээ туурвидаг гэдгийг л хэлмээр байна. Бидэнтэй цуг сэтгэл нь догдолж байсан тэр бүх хүмүүст баярлалаа” хэмээн ихэд харамсангуй бичжээ.

 


Түүнчлэн “Гэсэн ч бид гурван шагналыг нь авсан даа” хэмээн өөрийгөө тайвшируулсан байна. Дашрамд сонирхуулахад, “Сэрүүн хасын нууц” жүжиг Шилдэг эмэгтэй гол дүр, Шилдэг туслах эмэгтэй дүр, Шилдэг хөгжмийн зохиол гэсэн гурван төрлөөр “Гэгээн Муза”-г эзэддээ авч ирсэн юм.

www.mnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих