“Эрдэнэ зуу” хийдээс 70 гаруй сая төгрөгний үнэ бүхий бурхан хулгайлсан хэргийг шалгаж байна
Өнгөрсөн ням гарагаас даваа гарагт шилжих шөнө Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь “Эрдэнэ зуу” хийдийн музейд хулгай орж XVIII зууны дунд үед хамаарах, нийт 70 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх бурхдыг хулгайлсан хэрэгтнийг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна.
Цагдаагийн байгууллагаас иргэдэд хулгайлагдсан байж болзошгүй түүх соёлын үнэт зүйлигй худалдаж авахгүй байхыг анхааруулсан бөгөөд аймгийн цагдаагийн хэлтсээс мэдээлснээр хийдийн музейгаас долоон ширхэг бурхан алдагдсан бөгөөд тэдгээр нь хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шахмал, цутгамал, 22,8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй, гууль цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алт шармал 1.230 кг жинтэй Майдар зэрэг бурхад байжээ.
Fact.mn
URL: