Эртний уламжлалт хүүхэд хүмүүжүүлэх сургаальд хүчирхийлэл байдаг гэдэг үнэн үү?

527-1400486496527-1361433571pict1. Өөрөө ойчсон хүүхэд уйлахыг өөгшүүлэх нь хир зөв бол:

Улс болгон үр хүүхдээ сайн хүн болгох гэж хичээдэг нь ардын маань заншил юм. Гэтэл эртний монгол сургаалийг гоочлон хүчирхийлэл байсан гэж ярьцгаах нь элбэг тохиолдох боллоо. Юуны урьд одоогийн зарим залуусын хэтрүүлэг шүүмжлэлийг үндэслэлгүй болохыг тодруулан уншигч авухай таны өмнө дэлгэсүгэй.

Эхнийх нь ерэн хэдэн оны үед, үйлдвэрчний эвлэлийн сонинд Энхжаргал гэгч эмэгтэй монголчуудын “өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй “гэдэг нь ойчоод өвдөгөө шалбалаад уйлж байгаа хүүхдийг аргадахын оронд хүчирхийллээ хэмээж буруутгаж бичсэн бол УИХ-ын гишүүн асан, МҮЭ-ийн Төв Зөвлөлийн даргаар ажиллаж байсан Гэрэлсүрэн гэгч эмэгтэй 2000-аад оны үед үүнийг лавшруулаад монголчууд түүнийг хохироосон газар, мод, авдар, ор, ширээ сандал зэргийг цохиж аваад хүчирхийлдэг гэж буруутгасан юм.

Би тайлбарлая. Жирийн уламжлалт хэвийн сэтгэхүйтэй хүнд бол энэ сургаальд ямар нэгэн хүчирхийлэл байхгүй агаад харин биеэ даах хүмүүжлийн зөв суурь эндээс тавигддаг байх л даа. Зөвхөн ганц хоёр тохиолдол ч биш, Монгол хүнд барууны чөлөөт зах зээлийн нийгмийн хяналтгүй ардчилал, хязгааргүй эрх чөлөө, шашныг нэвтрүүлчихээр нийгэм аяндаа залуургүй, хөл толгойгүй анархизм болдгийг Монголын өнөөдрийн амьдрал шууд нотлоод байгаа юм биш үү. Япон оронд болсон нэгэн явдлын түүх манай оюун сэтгэхүйн ойлголт Энхжаргал, Гэрэлсүрэн нарынхаас яг өөр эсрэг байдаг юм билээ.

2. Хальтирч ойчсон хүүхэд өөрөө хариуцлага хүлээх нь шудрага ёс

Энэ бол Японы нэгэн сургууль дээр болсон явдал. 10 жилийн нэг ангийн сурагчид ангиа цэвэрлэж, угааж байж гэнэ. Гэтэл нэг охин хожигдож орж ирээд, нойтон шалны алчуур дээр хальтираад хүчтэй унаж гэнэ. Манайхаас ялгаатай нь багш сурагчид хэн нь ч гэсэн түүний төлөө дуугарсангүй (хэн ч өрөвдсөнгүй) гэнэ. Онцлог нь нөгөө охин өөрөө тэд нараас “Уучлаарай” хэмээн өвдөгтөө хүртэл мэхийн тонгойн уучлал хүссэнээр энэ явдал төгсчээ.

Манай эртний хүмүүнлэгийн ухаанд бол ойчвол өөрөө л хариуцлагыг нь хүлээдэг үйлийн үр байхгүй юу. Хүнд, улсад, багшид, найз нөхөддөө гомдлох эрх тань байхгүйг мэдсүгэй гэсэн үг болой.

Харамсалтай нь одоо манайд өөр биздээ? Хамгийн түрүүнд нойтон алчуурыг хэн тавьсан буруутныг тодруулах их эрэл эхэлж, бөөн ажил болохоос гадна, ар гэрийнхэн нь мэдвэл эх, эцэг нь сургуулийн захиргаанд гомдол гаргаж эр, эмээ үзэлцэнэ биздээ.

Тэгээд ч тархи толгой хөдөлсөн гэх мэт буруутгах юм юу эс мундана. Өнөөдрийн эх, эцэг, сургууль, хүүхдийн хүмүүжил эртний хүүхдийг хүн болгох сургаал зан заншлаас ямар их холдсоныг харуулсан гэж бодлоо.

3. Япон, Монголын хүмүүжлийн төсөөтэй тал

Японы өнөөгийн хүүхэд хүмүүжүүлэх арга барил нь монголын эртний уламжлалт хүүхдийг хүн болгох сургаалтай ямар их төстэй байгаа нь нэгийг өгүүлэх бишүү? Ер нь барууны хүүхдийн эрх чөлөө (чөлөөт зах зээлийн нийгмийн)-г улиглаад нэхээд байгаа чинь байгалийн хүчин зүйл, тэнгэрийн сүр хүч, жам ёсны үйлчлэлээс биеэ хамгаалах, хэрэв чадахгүй авбаас өөрөө хариуцлагаа хүлээх чадвартай болгож биеэ даалгаж өсгөж чадаагүй нь маргааны гэрч байхгүй юү.

Иймээс Японд хүүхэд нойтон алчуур дээр гишгээд хальтираад унаж байгааг хэн ч тоохгүй байгаа чинь, Монголчууд хүүхдийг багад нь: “Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй”-н нэг хувилбар гэж ойлгоход буруутах юм ерөөс байхгүй. Ер нь хүнийг байгалийн сүр хүчин зүйл жам ёсноос салгачихаар, түүний хүчин зүйлийг бие дээрээ зөв тусгаж хүлээн авч эсэргүүцэх болоод одоогийн хүүхдүүд хүн болон боловсорч чадахгүй, өөрийгөө өчүүхэн зүйлийн өмнө бөхөлзүүлж, бууж өгч, том болсон атлаа байнга л “угж хөхдөг” хүүхэд мэт, өчүүхэн арчаагүй мулгуу амьтан болгочихсоноос одоо “хүүхэд хамгаалал, эрх чөлөө” гээд илүү ажил, ярьж сүржигнэцгээдэг болсон хэрэг.

АНУ-д хүүхэд байгалийн зөн хүмүүжлээрээ нийгэмдээ эвтэйхэн зохицож чадаагүйн төлөө хүүхэддээ хөөрхөн алган хавсай зузаан гуян дээр нь өглөө, загналаа гээд эцэг эхийгээ цагдаад мэдэгдэн, шоронд хорьж шийтгэж байхав дээ. Харьцуулж байгаа хоёр жишээнээс харахад л хүүхэд байхаасаа л ертөнцийн жам ёсонд
зэрэгцэн хүн болон боловсорсон Монголчууд хоцрогдсон байна уу? Байгалийн зөн мэдрэмжээ гээсэн Америк, маягийн “угжний эрх чөлөө” хоцрогдсон байна уу гэдгийг нэг их ухаан зарахгүйгээр жирийн хүн нотлоод өгнө биз дээ.

Мэргэн Н.Гэрэлсүрэн бээр: “Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй” гээд мөргөөд ойчсон ширээг цохиод авдаг явдал Монголчууд хүүхдээ хүчирхийллээр хүмүүжүүлдэг гэж үздэг нь түүний цэвэр гүтгэлэг, Америкийн ардчилалыг магтан дуулах гэж шарвагнаж байж ядахдаа л Монголын гүн ухааны хүүхэд хүмүүжүүлэх уламжлал руу нулимахаас сийхгүй гэдгээ бэлээхэн харуулаад өглөө.

АНУ-д бол өнөөдрөөр амьдардаг хүмүүст хүүхэд хэн болох ирээдүй тэнд огт хамаагүй шүү дээ. Ширээ рүү цохиж байгаа чинь хүүхэд толгойгоороо ширээ (эсвэл хана) мөргөөд толгойд авсан цочирлыг саармагжуулах /намжаах/ хамгийн үр дүнтэй анхны тусламж байхгүй юу. Тэгээд хүндхэн бол улаар нь газар цохиж гурав сэгсэрчихнэ.

Хөдөөгийн амьдралд хүүхэд байхаасаа хүмүүжсэн хүмүүс бид мэдэлгүй яахав. Морь малнаас унахаас авахуулаад, өөрсдөө явганаас унах, юм хүчтэй мөргөх зэргээр аль олон унахыг хэлж гүйцэхэв. Гэтэл тархи толгой хөдөллөө бариач, зариачид очлоо, эмчлүүллээ гэж ер дуулдаж байгаагүй юм даг. Монголыг муулдаг гадны иргэн байхыг бид үгүйсгэхгүй. Харамсмаар нь одоо манай Монголчууд гадныханд зулгуйдах гэхдээ Монголыгоо муучилж, түүх, соёл руугаа нулимдаг хүмүүс даанч олон болж. Тэдний заримаас жишээ дурдсу.

4. Урьдын уламжлалт энэрэнгүй үзэл, соёлтой хүүхэд аавыгаа хүчирхийлээд алчихаад амар сайхандаа жаргадаг байж таарах уу?

Нэргүй гээч зохиолч нөхөр сонинд өгсөн ярилцлага даа. Монголын хүүхдийн сургаал хүчирхийлэлтэй байгаа тухай 2 боть зохиол бичсэн гэж “Аргай, аргай түг, аавын толгой хага” нь хүчирхийлэл гээд хэлэх үгээ олж чадсан өвгөдийн сургаал, уламжлал буруу муу муухай гэж гүтгэхээ урьтал болгосон нь тун харамсалтай.

“Б.Лхагвасүрэнгийн Садизм” нийтлэлд/ Амралтын шуудан 2013.12.14 №286 (1925)/ уран зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь бичсэн хэсгийг толилуулья.
“Алтан мөнгөн аргай” гэдэг ардын үлгэрт эмгэн өвгөн хоёр амьдарч байжээ. Өвгөнийг найман зуун адуутай, найрлаг хүлэг морьтой, найман настай Чагаа хүүтэй Намтай мэргэн гэдэг юмсанжээ. Өвгөнтэй хар эмгэн мангас уулзаж: Насан өндөр болсон амиа өгөх үү? гэжээ,өвгөн хүүгээ өгөхөөр болж, бууцан дээрээ алтан мөнгөн аргайг нь орхиж нүүж оджээ. Хүү аргайгаа авахаар ирээд мангастай учирч, зугатан амь гарч гэртээ ирнэ. Аав нь адуундаа явчихсан, ээж нь уйлаад сууж байна гэнэ, Хүү авдрынхаа ард нуугдаад аавыгаа ирэхийг хүлээж суутал аав нь ирээд хонь гаргажээ. Ээж нь гэдэс чанаад: Хүү минь ирээсэй, үнхэлцгийг нь тавихсан гэтэл эцэг нь:

-Юун үхсэн, хатсаны чинь хүү гээд ээжийг нь нойтон модыг ноцтол, хуурай модыг хугартал зодож гэнэ. Хүү авдрын араас гарч ирээд “-үхээгүй, хатаагүй хүүд үнхэлцэг тавих ёстой” гээд алтан мөнгөн аргайгаараа “Аргай, аргай түг” гээд аавынхаа толгойг хага цохиод алчихжээ. Тэгээд ээжтэйгээ амар сайхандаа жаргасан тухай өгүүлдэг. (Д.Цэрэнсодном. Монгол ардын аман зохиолын тайлбар дээж бичиг. УБ. 2012. 496-498-д бий)

Манай залуу зохиолчид, эрдэмтэд Монголын гүн ухаан, арга билгийн ёс, зан заншил, зүй тогтлыг судлахаас залхуурч, гүнзгий агуулгыг нь орхигдуулж “Аргай аргай түг, аавын толгой хага” гэхээр л өнгөц хэлбэрийг товойлгон зөрчил үүсээд аавыгаа алсан хүчирхийлэл гэж харамсалтай нь захаас аван Монголоо муучилдаг явдал моодонд орчихсон ш дээ. Сайн нарийн судлаад үзэх юм бол Хүн гүрний үед Түмэн хааны үед гарсан эмгэнэлтэй үйл явдлыг хойч үедээ сургамж болгон үлгэр зохиосон ажээ.

5.Сургамжийн судалгаа:

Түүхэн уг сурвалжийг МУИС-ын Түүхийн танхимын эрхлэгч Доктор Дэлгэржаргалаас тодруулахад дараах үйл явдлыг Хятадын он дарааллын бичгээс ярьсныг судалгаандаа ашиглалаа.

Түмэн хаан хайртай бага хатан, бага хүү гурвуул, модуныг дайсны Юэжи аймагт барьцаанд явуулан, зохион байгуулалттай хуйвалдаан хийсэн тухай өгүүлсү!

Хүн улсын хаан “Түмэн” гэгч хаан бага хатны хов үгэнд захирагдсан мунхаг хаан байжээ. Тухайн үед Дунху улс Юэжи (Индо иран гаралтай) аймаг хүч чадал жигдэрч түүхийн давцанд хүчтэй гарч ирээд, Хүн улсын хаан Түмэнд: Хурдан морио өгөх үү? Үзэсгэлэнт залуу хатнаа өгөх үү?, газар нутгаа өгөх үү? өсөх насны
ухаант хүүгээ өгөх үү? гэсэн гэх тулгасан яриа байдаг л даа.

Магадгүй ганцхан Түмэн хаанд бус түүх болохоороо эргэх цагийн” урсгал Модун хаанд тохиолдсон ч байж болох. Модун хаан бол бусад дурдсан болгоныг өгөөд эцэст нь өвөг дээдсийн сүнс оршсон газар нутгаа сөөм газар ч хэнд ч өгөхгүй гээд байлдан, ялан эзэлсэн түүх байдаг юм билээ. Түмэн хааны хувьд бол Модун хааны том хатнаас гарсан сэргэлэн хүү.

Тэрээр бага хатнаас гарсан хүүд хааны суудал өвлүүлэхийн үүднээс хайртай бага хатан, хүү, гурвуул зохион байгуулалттай хуйвалдаан зохиож юуны урьд Дунхугийн Юэжи аймагт Модуныг 15 настай байхад нь барьцаанд өгч зайлуулахаар болжээ. Шалтгаан нь бага хүүг хааны суудалд суухад өрсөлдөгч учраас явуулсан ажээ.

Ухаантай, сэргэлэн, хүч чадалтай хүүгээ хуйвалдаанаар дайсанд барьцаанд өгснөөс Модуны амь насанд аюул тулгарав. Модун барьцаанаас гарах зөв гарцыг сэдэж Морь хулгайлан зугтан гэртээ ирж чаджээ. Модуныг эргэн ирэхэд гэмт хүн гэлвэлзэнэ гэдгийн үлгэрээр Түмэн хаан түүнийг түмтийн даргаар тавьжээ. Түмтийн дарга болсноосоо хойш олон хүн, олон сум зэрэг тавих сургууль хийгээд Түмэн хааныг цэргүүдээрээ харвуулан алж, өөрөө хаан болсон түүх ийм ажээ.

6. Жишиж харьцуулсан судалгаа:

Үлгэрийг: Модун хүү, Түмэн хаан эцэгтэйгээ хэрхэн зөрчилдсэнийг үр хойчдоо, үеийн үед сургамж болгохын үүднээс мөнхийн захиас болгон үлдээсэн ажээ.

А. Үлгэрийг нийтлэгт тохируулахын үүднээс өвгөн, эмгэн болгож өөрчилсөн.

Өвгөн-Намтай мэргэн буюу Түмэнхаан

Эмгэн-Түмэнхааны их хатан буюу Модун хүүгийн төрсөн ээж

Мангас-Түмэн хаан, хайртай бага хатан, бага хүү гурвын аймшигт хуйвалдаан, хор найруулгын хар сэтгэл бүхий оюун санаа Түмэн хаанаар илэрч байгааг дүрсэлсэн ажээ. Жинхэнэдээ Түмэн хаан бол өөрийг нь залгамжлах ухаант хүүгээ ад үзсэнээр эцэг биш өстөн дайсан Мангас болсныг харуулсан. Хүүгээ дайсанд барьцаанд явуулан амь нас нь аюулын ирмэгт хүргэсэн үүнийг үлгэрт өвгөн хүүгээ мангаст өгч байгаа. Үлгэрт мангасыг яах ёстой билээ. Түүнийг л Чагаа хүү гүйцэтгэх үүрэгтэй өвгөн бууцан дээрээ алтан мөнгөн аргайг орхиж нүүж оджээ.

Хүү аргайгаа авахаар ирээд Мангастай учирч, (зөрчил хурцадсныг илэрхийлсэн) зугатан амь гарч гэртээ ирнэ. Чагаа хүү (Модун) хүү сайн морь хулгайлан зугатаж амь гарсныг хэлж байна. Энд Түмэн хааны бага хатан, бага хүүг ил үзэгдүүлэхгүй байгаа нь Монгол үзэлтэй холбоотой, тэр муу хорон санаатай бага хатан, бага хүү нарын үгэнд орж хуйвалдсан нь ямар юмных нь сайн хаан байхав. Үнэндээ жинхэнэ ноён нуруутай Монгол эр хүн биш л байхгүй юу.

Өөр нэг зөрчил нь: Ээж нь хүү ирээсэй үнхэлцгийг нь тавихсан гэнэ. Гэтэл эцэг нь юүн үхсэн хатсаны чинь хүү гэхэд ээжийг нь нойтон модыг ноцтол, хуурай модыг хугартал зодож гэнэ. Эцэст нь Алтан мөнгөн аргайгаараа “Аргай аргай түг” гээд аавынхаа толгойг хага цохиод алчихжэээ. Тэгээд ээжтэйгээ амар сайхандаа жаргажээ.

Дүгнэлт: Дээрхи “Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй” хэмээх Монгол жам ёсны сургаалаар Модун хүү орчлонгийн бэрх болгоны өмнө өөрөө хариуцлага хүлээх чадвартай биеэ даасан, бурууг гаднаас хайж гоншгонодоггүй чанга хүү болон өссөн нь Монголчууд бидэнд бэлэглэсэн ач, заяа буян гэж үзэх ёстой.

Тэр хүний ертөнцөд заяагдсан гайхамшигтай сайн зөв тавилан бидэнд удамшан хүнийг хүрээлэн байдаг оюун санаа /носфера/-г Монголчуудад хаяглагдан дээд тэнгэрээс заяагдсан ач юм бишүү? Үнэн Модун хүү аавынхаа толгойг хага цохиж алсан нь эрх мэдэл, хаан хэмээх өндөр сэнтийн төлөөх, учир утгагүй, аймшигт тэмцэл, хорон санаа, худал хуурмаг энэ бүхэн бүгд үнэний өмнө өчүүхэн гэдгийг түүний хаанчилсан он жилүүд нь нотлоод маньд “эцгийгээ ал! Эхийгээ охь”, хэллэгийн үлгэрийг сургамж болгон үлдээсэн байх л даа.

Чингэс хаан Хорезмийн дайнд мордохоосоо өмнөхөн дөрвөн хүүгээсээ: Залгамж үеийнхээ тухайд болон жаргалангийн дээд жаргалан аль буй гэж асуусан үгийг уг сурвалж болгон тайлбар өчьсү!

Өгэдэй хааны үг, Данзан равжаа хутагтын үг Модун хаанаас угшилтай болов уу? Өгэдэй: “өлөнд хучваас үхрээ үл идэгдэх , өөхөнд хучваас нохойяаа үл идэгдэх
төрвөөс хандгай хэтүс хулгана сүлэс алдахуюу хү өдий юүхэн зээ” гэж хийгээд “Над ухваас суут хан эцгийн зовон зохиосон их улсыг амгалж, хөл хөсөр гар газар тавиулж, улс иргэнээ уртдаа (орддоо Д.Ж) агуулж төр ёсоо төвшинөө барьж өсөх залуусыг амгалбаас жаргалангийн сайн хэмээсэн” гэж хариулаад Чингэс-хаан эцэгтээ сайшаагдсан оновчтой хариулт өгсөн (Д.Жамсранжав: “Чулуун ном” -т 32 -д ) болон догшин ноён хутагт Д.Данзанравжаа:

“Зөвтэй бол бүхэнд дайсан боловч үйлд буруутай бол хаан суудал өгөвч зайл” гэсэн сургаалиуд нь Модун сайн хаанаас угшилтай болов уу? Хэмээн мунхаглан түүний бага залуу үедээ үнэхээр зөв шийдэж,сайхан сургаалиа бидэнд хүргэсэн болов уу хэмээн бодогдох юм.

7. Үлгэр бол хойч үедээ үлдээсэн хатуу сургамж болохоос биш хүчирхийлэл биш.

Үлгэрт “аавын толгой хага” гэж байгаа боловч Модуныг сайн морь (таньж) хулгайлаад Юэжи аймгаас зугатан ирэхэд, Түмэн хаан ичсэндээ Түмтийн даргаа тавьснаас хойш өөрийнхөө цэргүүдээр буруу тушаал өгсөн удирдагчаа олон хүн олон сум зэрэг зэрэг харвуулах дасгал хийлгэсээр байгаад, өөрийн эцэг Түмэн хааныг дарж ёстой л ээжтэйгээ хамт амар сайхандаа жаргасан үнэн түүхтэй.

Үргэлжлэл нь дараагийн дугаарт

Эх сурвалж: “Хөх Толбо” сонин


URL:

Сэтгэгдэл бичих