Ангийн буугаар хоёр хүн “намнаж” хоёр хүнийг хүндээр шархдуулаад өөрийгөө буудан хороосон ноцтой хэрэг гарлаа
Хүний толгой тасдсан, хүүхдүүдээ машинд шатааж алсан, зэрэмдэглэсэн цогцос олдсон гэх зэргээр сүүлийн үед нийгмийг цочроосон хэргүүд шил даран гарч аймшигт хэргүүдийн шуугиан намжиж амжаагүй байхад гурван хүн үхэж, хоёр хүн хүндээр шархадсан ноцтой хэрэг Хөвсгөл аймагт гарчээ.
Тодруулбал Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг Мааньт хороолол гэдэг газар иргэн Ж согтууруулах ундаа хэрлэсэн үедээ хамт байсан хүмүүстэйгээ маргалдаж улмаар “Дорбинк” маркийн ангийн буугаар хоёр хүний амь насыг хороон, хоёр хүнийг хүндээр шархдуулсан хэрэг гарсан байна.
Архидан согтуурсан үедээ бусдын амь насыг санаатайгаар бүрэлгэсэн Ж хэргийн дараагаар өөрийгөө буудаж хороосон бол шархдсан хоёр хүний биеийн байдал муу байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Хэргийн газарт одоогоор тус аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн ажиллаж байгаа бөгөөд хэргийг үйлдсэн Ж өмнө нь ял шийтгэл хүлээж байгаад 2011 онд суллагдсан нэгэн байжээ.
Fact.mn
URL: