Ховдын Булганд цагдаагийн аминд хүрсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
Ховд аймгийн Булган суманд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөрийн амийг хөнөөсөн Х.Сапаргалий, Х.Сайгаш Х.Хапаар нарын хэрэг шүүхэд шилжжээ.
Өнгөрөгч оны дөрөвдүгээр сард гарсан уг хэрийг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн шунахай сэдэлтээр Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч Д.Отгонжаргалын агуулах саванд нэвтэрч Дорбинк, Тоз-8, Лос Чех 7.64 маркийн буунуудыг хулгайлж, Х.Сапаргалий, Х.Сайгаш нарыг мэдээгүй байхад хулгайн гэмт хэрэг үйлдэх явцдаа албан үүргээ биелүүлж байсан эргүүлийн цагдаагийн амь насанд хүрсэн билээ.
Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч прокурорт шилжүүлсэн бөгөөд Х.Хапаарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн насанд хүрээгүй яллагдагч Х.Сайгаш, Х.Сапаргалий нарыг Х.Хапаартай урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн, шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хулгайлж 1,486,210 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу шүүхэд шилжүүлсэн байна.
URL: