Дахин нэг толгойгүй цогцос олджээ
Саяхан 19-20 насны хоёр бүсгүй хэрцгийгээр амиа алдаж, нэгнийх нь цогцосны толгойгүй олдсон хэрэг гарч нийгмийг цочиролд оруулсан. Тэрээр уг хэргийг үйлдсэн гэмт этгээд баривчлагдсан бөгөөд уг хэрэг бүрэн намжаагүй байхад дахин нэг аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал бас дахин нэг толгойгүй цогцос олдсон байна.
13-р хорооллын Петровис шатахуун түгээх станцын орчимоос буюу 150 метрийн зайд толгойгүй хүний цогцос олджээ. Тухайн газарт газар шорооны ажил хийж байх үед эрэгтэй хүний хэн болох нь тодорхойгүй цогцос гарч иржээ.
Энэ талаар БЗД-ийн цагдаагийн газраас тодруулахад “Цогцос олдсон нь үнэн. Манай ажилчид газар дээр нь ажиллаж, үзлэг шалгалт хийж байна. Жил орчимын өмнө булсан байж болзошгүй. Эрэгтэй хүний цогцос байсан” гэх мэдээллийг өглөө.
URL: