Хөвсгөлд хүн амины ноцтой хэрэг гарав
Сүүлийн онц ноцтой, тэр дундаа хүн амины иймэрхүү хэрэг гарах нь ихсэв. Мэдээж үүнд олон зүйл нөлөөлж байгаагаас ядуурал, баян хоосны ялгаа хамгийн их нөлөөлдгийг судлаачид тогтоосон юм. Тэгвэл саяхан Хөвсгөл аймгийн Жаргалант сумд иргэн Ж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргалдсаж, улмаар тэднийг “дорвинк” маркийн буугаар буудаж хоёр хүнийг хөнөөж, хоёр хүнийг хүнд шархдуулжээ. Гэмт этгээд Ж нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож, ял эдэлж байгаад 2011 онд суллагдсан бөгөөд дээрх хэргийг үйлдсэнийхээ дараа нь өөрийгөө буудаж хөнөөжээ.
URL: