Америкийн офицерууд Обамаг огцрохыг шаардан жагсав

obamaАНУ-д “Америк хавар” нүүрлэсэн бололтой. Цагаан ордны улс төрийн бодлогыг эсэргүүцэгчид тэмцлээ ийнхүү нэрийджээ. Вашингтон хотноо өнгөрөгч долоо хоногт жагсаал болсон бөгөөд оролцогчид нь “Обамаг баривчил”, “Обама ялагдсан” хэмээн хашгирч байсан гэнэ. Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, АНУ-ын Ерөнхий прокурор  нарыг огцруулахыг жагсагчид шаардсан байна.

Мөн тэд хилийн чанадад байрладаг цэргийн баазуудыг хаахыг шаардсан аж. Жагсаалыг зохион байгуулагчид чөлөөнд гарсан офицерууд юм.

Ойрын саруудад америк хавар бүх орныг хамарна гэж тэд амлаж байгаагаа илэрхийлэв хэмээн “Россия 24” суваг мэдээллээ.

 

 

Т.Бүрэн | GoGo.mn


URL:

Сэтгэгдэл бичих