Унадаг дугуйгаар амьсгалсан амралтын өдөр болж өнгөрлөө

Монголын Залуучуудын Холбоо “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд өчигдөр Чингисийн талбайд “Унадаг дугуйн парад” зохион байгууллаа. Парадад 700 орчим дугуйчин оролцсон бөгөөд бага насны хүүхдүүдээс ахмад настай хүртэлх бүх насныхан мөн гадаадын иргэд ч идэвхтэй оролцлоо. Дугуйтай парад 12 цагт Чингисийн талбайгаас хөдөлж Баруун дөрвөн зам хүрээд эргэн төв талбайд ирцгээсэн юм. Энэ үеэр төв замын хөдөлгөөнийг түр хааснаар дугуйчид гэрлэн дохион дээр зогсолгүйгээр аялах боломжоор хангагджээ. Зуны дугуйн нээлтийг МЗХ, Атилла, cannondale Mongolia, Залуу дугуйчин клуб, Нийслэлийн захирагчийн ажлын алба, “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн багийнхан хамтран зохион байгуулсан байна. Энэ үеэр МЗХ-оос унадаг дугуйтай холбоотойгоор цаашид зохиох олон арга хэмжээнд залуучуудаа идэвхтэй оролцож спирт биш спортыг сонгож, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг уриаллаа. Мөн бямба гарагт МЗХ-ны дэргэдэх аялал жуулчлалын корпораци, “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн багийнхан “Унадаг дугуйтай болзоо” гэр бүлийн дугуйтай аяллыг зохион байгуулсан бөгөөд 30 гаруй гэр бүл хамрагдаж Жаргалантын аманд амралтын нэг өдрийг гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлэхээс гадна үе тэнгийн бусад гэр бүлтэйгээ танилцаж, гэр бүлийн лекц сонсож, хөгжөөнт тоглоом тоглон амралтын өдрийг гэр бүлийнхэнтэйгээ аз жаргалаар дүүрэн өнгөрүүлжээ.

1a68aa84d5baa8b2c48ec3779fffd844 1ab812c52e522df82078536254dd6091 7b91146d9981df8dee75a322acc71c0b 56e642efbb6ee4a1190305ce718c1e39 73e9d7b2966f62d49265c065d005e682 97cd296d6ef55136aecf1bdbcd44e073 4083b80f41e93046faac0ea1d476adb8 84444b3fcc32e93165357a18c86931d8 848078aec4a62bdd539525af80afd494 ec8f5fb199ed45e0c56c5394927e17ff


URL:

Сэтгэгдэл бичих