Увсын Хяргаст болж буй малчдын үймээн самуун

увсУвс аймгийн Хяргас сумын Яварт хэмээх газар хэдэн жилийн өмнөөс учир битүүлэг гадаадынхан үзэгдэх болсон билээ. Газар ухах болсон тэдний гэрийн янданг буудаж хөөн зайлуулж байсан ч гадаадын цөөврүүд нэгэнт баялгийн үнэр авсан учраас салахгүй нь тодорхой болжээ. Саяхнаас байдал нэн идэвхжиж байгаа учраас малчид уур бухимдлаа гаргаж гаргасан худгийг нь хүртэл булж дарсан байна. Энэ өдрүүдэд сумын засаг дарга малчдын үймээн самууныг зохицуулахаар хурал зөвлөлгөөн зохион байгуулж байгаагаас гадна тус сумын тамгын газрын дарга тэргүүтэй 18 хүн Бээжинд айлчилж бээжин нугас зооглох аялал хийх гэж байгаа нь бас малчдын үймээнийг улам дэвэргэж байна.

Увс, Хяргас, Хар-Ус нуур доор газрын тос, алт эрдэнэсийн агуу их нөөц бэйгаа бөгөөд Английн газрын тосны компаниуд, мөн Францын газрын ховор элемент, Ураны компаниуд энэ бүхний цаана байгаа бөгөөд асуудлыг Хятадууд нинжа, малчдын хоорондох тэмцэл болгон өрнүүлж Их нууруудын хотгорыг ширгээж, Төв Азийн унаган байгалийг сөнөөж оршин суугчдыг нь устгах тусгай ажиллагаа явагдаж байгаа билээ.

 

ХӨХ ТОЛБО


URL:

Сэтгэгдэл бичих