Захиалгат сэтгүүл зүйн хаалттай клуб

нэг“Ноцтой мэдээ” сонины 2014 оны №13.(539)-т “сэжигтэй үйл явдал” буланд 10 саяын үнэтэй шилдэг нийтлэлчдийн клубын уулзалт захиалгат сэтгүүл зүйг улам гааруулж байна гэсэн мэдээлэл гарч уг мэдээлэлд хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Х.Тэмүүжин, хаалттай клубын нээлттэй нийтлэгч Б.Баабар, Дашринчен, Отгонбаяр гэх мэтийн сэтгүүлчидтэй уулзаж байгаа зураг нийтлэгдэв. Энэ нь Шангрила нэртэй зочид буудал барина гэж Монголын ард түмнийг илт хулхидсан Центртаурын 17 -р давхар дахь Лоунжид уг уулзалт болдог юм байна.

“Гэгээрсэн еврей нарын нууц протокол” хэмээх 1924 онд хэвлэгдсэн маш нууц зааварт дэлхийн далд колончлогчид нууц клубын байдлаар ажиллагаа явуулна гэж өгүүлсэн байдаг. Энэхүү хаалттай клуб хөлсний бичээчдийн үйл ажиллагааг төвлөрүүлдэг барууны захиалгат зүйл юм. Монголд чөлөөт хэвлэл битгий хэл чөдөртэй хэвлэл ч үгүй болсон. Дээрх мэдээлэлд өгүүлснээр уг клубын цугларалтаар хэнийг хэрхэн яаж бичихээ шилдэг нийтлэлчид тохирдог байна.

Тухайлбал Намбарын Энхбаярыг авилгалын загалмалайлсан эцэг, гэмт хэрэгтэн, авах юмгүй амьтан болгох талаар, Оюу толгойн гэрээ бол монголд хамгийн ашигтай гэрээ болсон гэсэн ойлголтыг тараах, уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр монгол орон хөгжихгүй гэх мэт олон зүйлийг тохиролцдог байна. Монголд ийнхүү захиалгат хөлсний сэтгүүл зүй бий болсон тухай мэдээлжээ.

 

ХӨХ ТОЛБО


URL:

Сэтгэгдэл бичих