УИХ дахь бие даагчдын зөвлөл мэдээлэл өглөө

чухалУИХ дахь бие даагчдын зөвлөл эдийн засаг зогсонги байдалд орсон, валютын ханш өссөн нь Монголбанкны буруу гэж үзэж байна. “Тиймээс ажлаа муу хийсэн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын асуудлыг УИХ-аар авч хэлэлцэх ёстой. Монголбанк мөнгөний бодлогоо буруу явуулсан, мөнгөний бодлого алдагдсанаас эдийн засгийн өнөөгийн хямралт байдалд хүрлээ. Мөнгөний нийлүүлэлтээр үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих ёстой атал барилгын салбарт хөрөнгө оруулалт хийж, хамаг валютаа гадагшлуулсан. Барилга импортын хамаарал ихтэй. Эдийн засгаа тэлэх бодлого нь зөв ч арга нь буруу байв. Импортыг дэмжих салбарт хөрөнгө оруулалт хийх ёстой. Тиймээс УИХ өөрийн томилсон Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой” гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар ярилаа.

Бие даагч гишүүд энэ асуудлыг энэ долоо хоногт УИХ-ын даргад өргөн мэдүүлж, Монголбанкны Ерөнхийлөгчийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэв.

 

Э.Энхмаа | GoGo.mn


URL:

Сэтгэгдэл бичих