Улстөрчдийн топ 20 зодоон /фото/
3. 2012 оны арванхоёрдугаар сарын 12. Украиний шинэхэн сонгогдсон парламентийн гишүүд цусаа гартал үзэлцэв.
4. Тайваний улстөрчид бас юугаараа дутах вэ? 2010 оны дөрөвдүгээр сарын 21. Эх газрын Хятадын оюутнуудыг Тайваний их сургуульд сургах эсэхийг шийдэх хуралдааны үеэр улс төрчид түнжин хагарсан юм.
5. БНСУ-ын үндэсний ассамблей хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хувьцаа гаргах, эзэмших тухай хуулийн төслийг батлах үеэр сөрөг хүчнийхэн эрх баригч намынхны шийдвэрийг эсэргүүцэж, зодоон хийжээ. 2009.07.22.
6. Украиний эрх баригч асан Бүсийн намынхан сөрөг хүчнийхэнтэй 2013 оны зургаадугаар сарын 06-ны өдөр бас л нударга зөрүүлжээ. Зодоон үүсэх шалтгаан нь сөрөг хүчнийхэн Виктор Януковичийг олон нийтийн өмнө ил гарч ажлаа тайлагнахыг шаардсан юм.
7. Тайваний эрх баригч Үндсэрхэг намын гишүүн Лин Хун Чи, сөрөг хүчний Демократик прогрессив намын гишүүн Чиу Чи Вэй нар 2013 оны наймдугаар сарын 02-ны өдөр Шинэ Тайпей хотод дөрөв дэх цөмийн цахилгаан станцыг барих асуудлаас болж муудалцав.
8. Туркийн эрх баригч АК намын гишүүн Мухиттин Аксак 2012 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр парламентийн хэлэлцүүлгийн үеэр.
9. Украиний их хурлын депутатаар сонгогдсон Виктор Пилипишинийг тангараг өргөх үеэр сөрөг хүчнийхэн эсэргүүцэж арвай цацаж дургүйцлээ илэрхийлжээ. Сөрөг хүчний Свобода намынхан түүнийг шударга бусаар сонгогдсон гэж буруутгасан юм. 2014.01.15.
10. Хонг Конгийн ардчиллыг дэмжигч намын гишүүн Люн Квок Хун Санхүүгийн сайд Жон Цаныг эсэргүүцэж, лоозунг барьж, үүлэн хэлбэртэй чихмэл шиджээ. Санхүүгийн сайд тэтгэврийн сангийн төсвийг хорогдуулах бодлого баримталж байсныг ийн эсэргүүцсэн байна. 2013.02.27.
11. Сомалийн парламентийн дарга Шариф Хассаны эсрэг санал хураалт явуулсны дараа улс төрчид 2011 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр хоёр талцаж, зодолджээ.
12. БНСУ-ын АНУ-тай байгуулсан чөлөөт худалдааны гэрээг эсэргүүцсэн их хурлын гишүүн Ким Сун Дун 2011 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр парламентийн дарга руу нулимс асгаруулагч хий цацсаны дараа бөөн бужигнаан үүссэн аж.
13. Ерөнхийлөгчийн болон бүх нийтийн сонгуулийн асуудлаар хэлэлцэж байсан Туркийн улстөрчид бас л нударга зангиджээ. 2007.05.28.
14. Украиний улс төрчид бас л заамдалцав. 2012.07.30.
15. Энэ оны эхээр Украиний улстөрчид 2014 оны төсвийг батлах үеэр нэгнийхээ цусыг үзэв.
16. Туркийн парламентийн гишүүд шүүгч, прокуроруудыг томилох асуудал дээр санал зөрөлдөв. 2014.02.15.
17. Украины парламент 2014.02.21-ний өдөр Ерөнхийлөгч Виктор Януковичийн эрх мэдлийг хумих асуудлыг авч хэлэлцэх хурлыг хойшлуулснаас болж бас л нударга зөрүүллээ.
18. Боливийн конгрессийн гишүүн Фернандо Родригез 2009 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр Ерөнхийлөгч Эво Моралесийн намын депутаттай сонгуулийн шинэ хуулийн асуудлаар маргалдаж, барьцалдаж авчээ.
19. Тайваний парламентийн гишүүд 2007.05.08 өдөр үзэл бодлыг зөрчилдөөнөөс болж зодолдож бие бие рүүгээ мод чулуу барин дайрчээ.
20. БНСУ-ын парламентийн гишүүд 2010 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдөр 2011 оны төсвийг хэлэлцэх үеэр зодолдов.
URL: