21-р зууны аюулт өвчин болсон ”Анорексиа”-гийн тухай та мэдэхүү?

 

921390baa5cc14fdoriginal.jpg
Нас баралтын шалтгааны дотор хоол тэжээлийн дутагдал, аливаа халдварууд, зүрхний эмгэг,  амиа хорлолт зэрэг нь дийлэнх байр суурийг эзэлдэг бөгөөд  анорексиа буюу хоолны дуршилгүй болох эмгэг туссан өвчтөнүүдийн 5-20% нь нас бардаг байна.
Сэтгэлзүйчид  “Анорексиа”-г  21-р зуунд бий болсон шинэ тахал, хамгийн ноцтой эмгэг гэж үзээд байна.  Энэ нь хэт гоо сайханд донтох, турах туйлын хүслээс үүдэлтэй сэтгэцийн өвчин юм. Анорексиа буюу  хоолны дуршилгүй болох эмгэг нь 13-аас 25 насны эмэгтэйчүүдэд их тохиолддог. Ялангуяа өсвөр насны охид өөрсдийн шүтдэг одод, загвар өмсөгчдийг дуурайж, тэдэнтэй адил болох гэсэн хүсэлдээ хэт автагдаж биеийн жиндээ сэтгэл хангалуун байж чадахгүйгээс энэ өвчинд нэрвэгддэг гэнэ. Хичнээн туранхай боллоо ч үүндээ сэтгэл хангалуун байж чаддаггүй нь сэтгэцийн хувьд өөрчлөлт орсон байгааг нь илэрхийлдэг.

a201dbdb16cace02original.jpg

Анорексиа өвчин нь зөвхөн таргалалттай  холбоотой биш. Хүний сэтгэл зүйтэй их холбоотой байдаг. Сэтгэл санааны хүнд цочролд орж байсан хүн ийм өвчин тусах тохиолдол бий.Тэр сэтгэл зүйн цочрол бугшсаар сүүлдээ анорексиа өвчин болсон байдаг байна

b8ba494abd45d775original.jpg

Энэ өвчин нь олон муу  уршигтай бөгөөд араасаа бусад өвчний шинж тэмдэгүүдийг дагуулна.

Шинж тэмдэг:

1.    Эхэн үед арьсанд тууралт өгч, арьс төрөлхийн өнгөлөг,  уян хатан байдлаа алдаж, цонхийно.

2.    Илт тураалд орж, сульдан доройтно. Тийнхүү  хоол тэжээлийн доройтлоос болж дархлаа сулардаг.

3.    Энэ өвчний үед хоолоо буцааж гарган, эсвэл хоол огт идэхгүй хорьсноос ходоод нь агшиж, хоол хүлээн авах чадваргүй болдог учир юм идмэгц бөөлждөг болно. Үүнээс үүдэж ходоодны шархлаа үүсдэг

4.    Булчингийн хатингиршил

5.    Сарын тэмдэг  алдагдах

6.    Зүрхний хэм алдагдаж, зүрх судасны системд өөрчлөлт орно.

7.    Сэтгэл гутралд орж, анхаарлаа хандуулах нь чадваргүй болно.

8.    Сэтгэлээр унамтгай, огцом ууртай, худлаа хэлдэг болох гэх мэт сэтгэцийн гаж өөрчлөлтүүд илэрнэ.

a08e81177ac02bdeoriginal.jpg

Анорексиа өвчнөөс сэргийлж болно. Ийм өвчний үед гэр бүлийн дэмжлэг, халамж хамгийн чухал байдаг. Учир нь тэд хэзээ ч өөрөө өөртөө сэтгэл хангалуун байхаа больсон, хэн ч тэднийг хайрладаггүй, дургүй гэж үзэн өөрсдийгөө хэдийнээ хайрлахаа больж эхэлдэг нь  эцэстээ үхлийн шалтгаан болдог.

3001708f773094foriginal.jpg

Турах дэглэм гэдэг нь юу ч идэхгүй байхдаа биш зөв хооллолтой байхыг хэлдэг.Хоол тэжээлийн доройтол нь сайхан харагдуулах  байтугай  ургамал, дуслаар хооллогч хэвтрийн хүн болгож, бүр аймшигтай нь үхлээр төгсдөг аж.

420b8946f5e90f8doriginal.jpg

Анорексиа өвчнөөс  ангижрахад  сэтгэл зүйн хувьд хэзээд өөрөө өөртөө сэтгэл хангалуун байх нь хамгийн чухал. Энэ өвчний талаар мэддэггүйгээсээ хүү нь, охин нь эдгэрэшгүй өвчтөн болох зам руугаа орж байгааг эцэг эхчүүд анзаардаггүй. Хэрэв таньдаг хэн нэгэн чинь, эгч чинь, дүү чинь, найз чинь магадгүй ээж чинь турах тухай ярьж эхэлсэн бол спортоор хичээллэх, фитнессд явахыг зөвлөөрэй. Хоол сойх нь энгийн зүйл мэт боловч хэт туйлширвал тураалд орох аюулт өвчин болон хувирдаг байна.51f14bc62db10444original.jpg

Сүүлийн үед энэ өвчинд өртөх бүсгүйчүүдийн тоо ихэссээр байгаа учир охид бүсгүйчүүддээ эрүүл аргаар турахыг зөвлөж байна.

Өвчтөнүүдийн зурагнаас:

8e3fcb82c10b3653original.jpg
01cfdd0b2213dbdboriginal.jpg

a59efa3c628a9e83original.jpg
c92ef9d952f0a2ceoriginal.jpg
6434a2b2838df0fforiginal.jpg

0d3f4d6e2d85449original.jpg
5e7e7dea3dbb71c3original.jpg


URL:

Сэтгэгдэл бичих