Л.Эрдэнэчимэг гишүүний элийрэл

8-29-2
Өнгөрсөн онд Тамхины хяналтын тухай хууль батлаж, тамхи бүү хэл тамхичдыг ч үзэж чадахаа байгаад байгаа Л.Эрдэнэчимэг гишүүн Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол бичжээ. Их хурлын гишүүн эмэгтэйн гаргаж байгаа гомдол хэт жижиг, харин албан бичгийн толгой нь тун сүртэй байгааг харсан олон хүн инээдээ нууж чадахгүй жуумалзаж байна.

Л.Эрдэнэчимэг гишүүн гомдолдоо “УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат  2014 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдөр намын бүлгийн хурал дээр өрөөндөө утаат тамхи татдаг тухайгаа мэдэгдсэн. Эрхэм гишүүний энэ үйлдэл Тамхины хяналтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 заалт буюу Аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татахыг хориглосон заалтыг зөрчсөн байна.

Д.Эрдэнэбат гишүүний энэ хууль зөрчсөн үйлдэлд  Төр засгийн үйлчилгээний байгууллага арга хэмжээ авахгүй байгаа учир холбогдох заалтын дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэдэг гомдол гаргажээ. Сонгогчдын итгэлийг хүлээж төрийн түшээгээр томилогдчихоод тамхи татсан эрчүүдийг Мэргэжлийн хяналтын байгууллагад өгч, торгох ял шийтгэж өгнө үү гэдэг гомдол гаргахаас өөр зүйл хийхгүй сууж байгаа эрхэм гишүүн Эрдэнэчимэгийн эрүүл эсэхэд олон хүн эргэлзэж, “Цаадах чинь тамхины тухай хуулиас болоод дэмийрчихээгүй биз дээ” хэмээн гайхаж байна.

shudarga.mn


URL:

Сэтгэгдэл бичих