Хойд Солонгос Японыг зэмлэн буруушаав
БНАСАУ-ын Төв цахилгаан мэдээллийн агентлаг саяхан өгүүлэл нийтэлж, Японы засгийн газар хамтын өөрийгөө хамгаалах эрхийг чөлөөлж, мөн үүнийгээ Солонгосын хойгт хэрэгжүүлэхээр оролдож байна хэмээн зэмлэн буруушааж, Япон үндсэн хуулийн тайлбартаа өөрчлөлт оруулан, гадагш түрэмгийлэх дайнд оролцохоор зэхэж байна гэжээ.
Уг тоймд тэмдэглэхдээ, дайны дараах олон улсын дүрэм журам болон одоогийн хууль дүрмийн дагуу, Япон хамтын өөрийгөө хамгаалах эрхийг хэрэгжүүлж болохгүй юм. Гэвч тэд гадагшаа цэрэг дайны ажиллагааг хорьсон хориг саадыг арилгахаар оролдож, үндсэн хуулийн тайлбартаа өөрчлөлт оруулахаар санаархаж байгаагийн зорилго нь ямар нэгэн хязгаарлалгүйгээр гадагш түрэмгийлэх дайнд оролцох явдал юм. Япон нь дайны дараах “энх тайванч” үлгэр жишээ орны хуурамч багаа авч , дайнч бүр дэлхийг эзлэх гэсэн эзэрхэг түрэмгий хүчний үнэн дүрээ илчлэн гаргалаа. БНАСАУ-ыг дайсагнан үзэх Америкийн бодлого болон Ази Номхон далайн стратегийг Япон идэвхтэй дэмжиж, түүнээс ашиг олохоор шунаж байгаа юм. Гэвч энэ нь өөрийгөө сөнөөх зам болно гэжээ.
16-нд, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хэвлэл “Родонг Симун” сонинд нийтэлсэн өгүүлэлд, саяхан Америкийн Ерөнхийлөгч Барак Обама Японд айлчлах үеэр, Японы хамтын өөрийгөө хамгаалах эрх хэрэгжүүлэхийг илээр дэмжсэн байна. Энэ нь Япон баруунтан болж,милитаризм дахин сэргэхээс болгоомжилсон дэлхийн нийтийн үзэлтэй хэрцгийгээр сөргөлдөж байгаа явдал юм. Япон Азид цэрэг дайны гол мэдэлтэн болж, тус бүс нутагт цэрэг дайны бэлтгэлийн шинэ тэмцэл өрнүүлж, дайны зөрчил мөргөлдөөн үүсгэхээр оролдож байна гэжээ.
china radio
URL: