Н.Энхбаярын оймсонд ”хавчуулагдсан” О.Баасанхүү төрөөр дайжигнав

9d1170c4a6dea37originalУИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулахын төлөө зулын гол болж шатахаас буцахгүй давчдаж, шударга дүр эсгэж явсан нь саяхан. УИХ-ын холбогдох байнгын хороод, УИХ дахь нам, эвслийн бүлгүүд ч түүний хүсэлтийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар Х.Тэмүүжинг огцруулах уу, аль эсвэл авч үлдэх үү гэдгээ өчигдөр эцэслэх ёстой байв.
Гэтэл О.Баасанхүү гишүүн энэ өдөр Ерөнхий сайдын өрөөнөөс чуулганы танхимд орж ирэнгүүтээ “Би Х.Тэмүүжин сайдыг огцруулах саналаа татаж авлаа” гэх нь тэр. Ц.Нямдоржийн хэлсэнчлэн ёстой хачин этгээд байгаа биз! Түүнд Монгол төрийг түншиж үзэх, УИХ-ын ажлыг бүтэн нэг сар саатуулж тоглох ямар эрх байна вэ. Н.Энхбаярын оймсонд “хавчуулагдаж” төрд үсэрч орж ирсэн О.Баасанхүү эргэж, буцсан энэ үйлдлээрээ “Пропорциональ системийн алдаа” гэдгээ дахин баталлаа. Эдийн засгийн үзүүлэлт хасах заалт руугаа ухарчихлаа. Ам.долларын ханш сараар биш, өдрөөр өсөх боллоо. Эдийн засгийн өсөлт, бас эдийн засгийн хямрал гэдэг бол Монгол Улсыг тольдох гол хэмжүүр. Ард түмний амьжиргаа сайжирч байна уу, доройтож байна уу гэдгийг харах чухал үзүүлэлт.
Харамсалтай нь бүх зүйл эсрэгээрээ байна. Улс орон хямралд өртөж, улстөрчид энэ байдлыг эхлээд нуудаг байсан бол одоо “Бид дампуурлын ирмэгт тулчихлаа” гэдгээ ил тод мэдэгдэх болов. Үнэхээр ч ам.долларын ханшийн өсөлтийг барьж чадахаа больсон, эдийн засгийн өсөлт энэ эрчээрээ буурсаар байвал ямар аюулд хүрэх нь угтаа Х.Тэмүүжин гэдэг “Давхар дээл”-тэй сайдыг огцруулахаас илүү ноцтой сэдэв болчихоод байгаа. Гэтэл МАХН-аас жаг- саалтын гишүүний “томи- лолт”-той ирсэн О.Баасан- хүүгээс болж Монголын төр бүтэн сар цаг алдлаа. Үүнд бухимдсан Ц.Нямдорж гишүүн өчигдөр “УИХ-ын 76 гишүүний нэг сарын цалинг О.Баасанхүүгээр төлүүлэх үү. Энэ ер нь яасан тоглоомтой этгээд вэ. Н.Алтанхуяг аа, би чамд хоёр дахь удаагаа гүн эмгэнэл илэрхийлье.
Ийм новшнуудтай нийлж Монголын төрийг самарч байгаад чинь дахин эмгэнэл илэрхийлье. Монгол төрийн асуудлыг энд биш, Өмнөд Солонгост шийддэг болсон юм байна” гэж хэллээ. УИХ-ын зарим гишүүн Ц.Нямдорж шиг ийн бухимдаж, нөгөө хэсэг нь О.Баасанхүүг шоолж байна. Үнэхээр ч Н.Энхбаярын “Шивэгчингүүд” Монголын төрөөр тоглож гүйцлээ. Тэд УИХ гэдэг бол хууль тогтоох дээд байгууллага гэдгийг мэдэхгүйгээр Төрийн ордонд тухалсан юм байна. УИХ нь хуулиар тогтоосон дэгийнхээ дагуу хуралдаж, ард түмний эрх ашигт нийцсэн хуулиудыг баталдаг гэдгийг О.Баасанхүү мэт нь бас л мэддэггүй аж.
Хэдхэн хоногийн өмнө “Х.Тэмүүжинг огцруулахгүй бол түүнтэй холбоотой 16 ноцтой баримтыг дэлгэнэ. Шударга ёсны төлөө тэмцэнэ” хэмээн сүржигнэж байсан эрхэм гишүүн үг, үйлдэл хоёроосоо гэнэт буцсаны цаана хэний эрх ашиг байна вэ. МАХН- ынхан “Шударга ёс” эвслийг хамтран байгуулсан МҮАН- аасаа нуугдан байж АН-тай хийсэн нууц гэрээтэй энэ бүхэн холбоотой юу. “Энэ гэрээ ёсоор болбол би 2024 он хүртэл УИХ-ын гишүүн байж болох юм байна” гэсэн О.Баасанхүүгийн гэнэн мөрөөдөл байна уу. Аль эсвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёр түүнийг айлгачихсан уу. Ямартай ч О.Баасанхүү барьц алдахдаа “Манай нам АН-тай энэ сарын 3-ны өдөр нууц гэрээ хийсэн” гээд ам алдчихлаа. Тиймээс АН- ын дарга Н.Алтанхуяг “Бид МАХН-тай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу УИХ-ын 2016 оны сонгуульд хамтран оролцоно” гэж мэдэгдэхэд ч гайхах зүйлгүй болов.
Хамгийн сонирхолтой нь дээрх нууц гэрээнд “Н.Энхбаярыг НҮБ- ын орлогч дарга болгоно” гэх заалт байгаа нь нэгэнт ил болсон. Харин АН, МАХН- ынхны нууц гэрээний золиос нь О.Баасанхүү юм биш биз. Учир нь тэрбээр хэн нэгэн “хөшиг”-ний цаанаас “За, Х.Тэмүүжинг огцруулах хүсэлт гарга” гэнгүүт тэр дор нь биелүүлж, “Боль” гэмэгц чуулганы танхимд олны элэг доог болон байж “Хүсэлтээ татлаа” гэдэг “Утсан хүүхэлдэй” болохоо харуулав. Тэр ч атугай “Х.Тэмүүжинг огцруулах хүсэлтээ би түр зуур татсан. Удахгүй дахин өргөн барина. Хууль зүйн сайдыг хэрхэх эсэхийг нь Ерөнхий сайдын мэдэлд үлдээлээ” гэх хачин тайлбарыг хийж өөрийгөө бүр ч эвгүй байдалд оруулах нь тэр.
О.Баасанхүүгийн хэлснээр, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Х.Тэмүүжинг өөрөө мэдэж огцруулах ёстой юм уу, аль эсвэл Ц.Элбэгдоржийн захиснаар хамгаалж авч үлдэх үү, бүү мэд. Юутай ч О.Баасанхүүгийн барьцгүй мэдэгдэл улс төрд ийм нэгэн асуултын тэмдгийг “хатгаж” орхилоо. Зарим хүний хэлсэнчлэн энэ Засгийн газар дахь шударга ёсны төлөө бадамлан асч байгаа цор ганц “лаа”-г ч тэр бас унтраах шахлаа. Мэдээж хэрэг, тэр “лаа” нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин. “Хамгийн шударга, хууль, шүүхийн шинэчлэлийг ган- цаараа хийж байна” хэмээн Ерөнхийлөгчөөр хүр тэл өмөөрүүлээд авсан түүнийг О.Баасанхүү улс төрийн “шалбааг”-т хутгаж чадлаа. Улс төрийн соёлтой хүн бол саналаараа огцор- чихмоор муу, муухай түү- хийг Н.Энхбаярын “Шивэг- чин” эрхэм гишүүн Хууль зүйн сайдын намтарт “бичиж” үлдээв. Тийм ээ, О.Баасанхүүг “Би Х.Тэмүүжинг огцруулах тухай хүсэлтээ татлаа” хэмээн чуулганы танхимд орж ирэх үед Х.Тэмүүжин түрүүлж хөдлөх ёстой байсан юм. “О.Баасанхүүгээс би ичиж байна.
Барьцгүй загнаж, улс төрийн захиалга биелүүлснийг нь хараад жигшиж байна” гээд тэрбээр Хууль зүйн сайд гэдэг “Давхар дээл”-ээ өчигдөр өөрийнхөө хүсэлтээр тайлах санал гаргасан бол ёстой шударга харагдах байлаа. Гэвч тэгсэнгүй. “Давхар дээл”-ндээ хоргодсоор үлд лээ. О.Баасанхүүгийн зүгээс урд нь ухсан “нүх”- ийг Х.Тэмүүжин улс төрийн карьераа цаашид үргэлжлүүлмээр л байгаа бол битүүлэх ёстой болов. Харин О.Баасанхүү энэ удаад ухсан “нүх”-ндээ өөрөө уначихлаа. Улстөрчдийн увайгүй үйлдлийн золиос нь О.Баасанхүү болон хувирав. Харин одоо энэ сэдвийг орхицгооё. Эдийн засгаа идэвхжүүлэх эхний алхмаа хийцгээ, эрх баригчид аа. Зуун хоног гэдэг чинь зунтай уралдаад л дуусчихна шүү.
                                                                                                                             Эх сурвалж: Монголын Үнэн сонин

URL:

Сэтгэгдэл бичих