Барилгын ослоор сард 1-2 хүн нас барж, үүнээс олон хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байна

f96ebeaab7aafad3bigТом, жижиг гэлтгүй бүхий л барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлаа сахиж ажлаагүйгээс хүмүүс алтан амиа алдаж, гэмтэж бэртсээр байдаг. Өдгөө барилгын осол аваартай холбоотой мэдээллийг иргэд ихэд анхаарч, эсэргүүцдэг болсон цагаас хойш ч энэ зөрчил даамжирсаар байна.

Мэргэжлийн хяналтаас авсан мэдээллээр он гарсанаас хойш зургаан барилгын осол аваартай холбоотой хэрэг гарчээ. Тэгэхээр он гарсанаас хойш тавхан сарын хугацаанд зургаан хэрэг гарсан нь хөдөлмөр аюулгүй байдал, ажилчдын хайхрамжгүй үйлдлээс болж гардаг эл төрлийн хэргүүд сар бүр гардаг болох нь харагдаж байгаа юм.

Угтаа барилгуудад тавих хяналт ч сайжирч, барилгыг гүйцэтгэж байгаа гүйцэтгүүлж байгаа компанийн удирдлагуудаас хөдөлмөр, эрүүл аюулгүй байдлын дүрмийг баримталж ажиллахыг хичээж байгаа гэх ч яг газар дээр нь очоод үзэхээр тодорхой хэмжээний зөрчлүүд байсаар байгааг холбогдох албаныхан хэлж байна.

2005-2013 онд барилгын салбарт нийт 581 удаагийн үйлдвэрлэлийн осол гарсан байдаг. Үүнээс 246 нь амиа алдаж, 130 нь тахир дутуу болж,  272 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алджээ.

Харин 2013 оны байдлыг өмнөх онтой харьцуулахад барилгын ослын улмаас тахир дутуу болох явдал өссөн аж. Өөрөөр хэлбэл 2012 онд 10 хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон бол өнгөрөгч онд энэ тоо 18 болтлоо өссөн үзүүлэлттэй байна.

2014 он гарсанаас хойш барилгын осол аваартай холбоотой мэдээллийг хүргэхэд,

“Актив констракшн” ХХК:
ХУД-ийн 15-р хороо иргэн н.Хайсамбуугийн захиалгаар ерөнхий гүйцэтгэгчээр “Актив констракшн” ХХК, туслан гүйцэтгэгчээр “УББК” ХХК ажиллаж байсан барилга дээр энэ оны нэгдүгээр сарын 09-ний өдөр осол гарсан. Уг осол нь 12 давхар барилгын долоон давхарын цахилгаан шатны хаалт хийгдээгүй улмаас ажилтан унаж нас барсан.

2“Өндөрбуянт холдинг” ХХК: СБД-ийн I хорооны нутаг дэвсгэрт “Өндөрбуянт холдинг” ХХК-ний гүйцэтгэж буй барилга дээр гарсан осол. /Баригдаж буй барилгын 9-р давхарт ажилтан П.Пүрэвсүрэн парнаас хий авах явцад хий авагч буудсанаас нас барсан.

3“Макс-Өргөө” ХХК: Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт энэ оны нэгдүгээр сарын 07-ны өдөр “Макс-Өргөө” ХХК-ий захиалгаар ерөнхий гүйцэтгэгч “Зун-Шин” ХХК-ий барьж байгаа 22 давхар барилга дээрээс туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Мээж класс” ХХК-ий дүүжин өргүүрийн бэхэлгээ төмөр салж, автомашин дээр унаж осол гарсан. Уг ослын улмаас автомашины жолооч газар дээрээ нас барж, дүүжин өргүүр дээр ажиллаж байсан ажилтан хамгаалалтын бүсэн дээрээ тогтож, хөнгөн гэмтсэн.

4“Тайгам-Алтай” ХХК: БГД-ийн 1-р хорооны “Алтай” хотхон 31-р байранд гарсан осол. “Тайгам-Алтай” ХХК-ийн захиалгаар баригдаж буй барилгын туслан гүйцэтгэгч “Хас Жийп” ХХК-ний ажилтан агааржуулалтын хоолойн цахилгаан монтажыг хийж гүйцэтгэж байхдаа лифтны хонгил руу унаж, нас барсан.

“БСБ мегамолл”: “УБ хивс” компанийн хажууд баригдаж буй “БСБ мегамолл”-ийн барилгаас төмөр унаж, зам дээр осол гарсан. Барилгын хамгаалалтын торон дээр краны өргөж явсан эд зүйл унаснаас үүдэж доош олон төмөр, тор унаж, гадаах хашаа эвдэлсэн.

“Мон Үми” ХХК:
“Хурд грүпп”-ийн захиалгаар “Мон Үми” ХХК-ийн угсралт хийж буй “Дөрвөн улирлын цэцэрлэг” хорооллын 101-р барилгын F-4 давхрын 1-3 дугаар h тэнхлэгийн дагуу гадна ханын мөлхөө төмөр угсардаг хавтан хэвийг хананд бэхэлсэн боолтыг шалгаж байсан мужаан тавцангийн бэхэлгээний боолт мултарсаны улмаас тавцангаас унаж нас барсан.

Энэ мэт барилгын ослууд гарсаар байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажлаагүйн улмаас гарч байгаа уг хэрэгт ихэвчлэн яг хийж бүтээх насандаа яваа залуу хүмүүс өртөж байгаа нь харамсалтай.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих