УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР ШАТАЖ БӨМБӨГӨР, НАРАНТУУЛЫН АРААС ОРОХ ШАХАВ
Улсын их дэлгүүр буюу “Номин” их дэлгүүрт гал гарсныг унтраажээ. Тус дэлгүүрийн 4 давхарт гал гарч, утаа нь дээд давхарт уугисан байна. Газар дээр Нийслэлийн онцгой байдлын газрын гал сөнөөгчид ирж, галыг бүрэн унтраасан бөгөөд галын шалтгаан одоогоор тодорхойгүй, гэмтсэн бэртсэн хүн байхгүй гэдгийг хэлж байна.
Их дэлгүүрээс ажилчид, үйлчлүүлэгчдийг гарган цагдаагийн хамгаалалтад авсан бөгөөд дээд давхрын цонх, агааржуулагчийг онгойлгоод байна. Тус дэлгүүр өнөөдөр ажиллахгүй бөгөөд маргааш ажиллах эсэхийг нь одоогоор тодорхойлоогүй байгаа аж.
URL: