Жастин Бибер өөртэй нь мэндлэхийг хүссэн эмэгтэйтээ зүй бус харьцжээ

zuu0517Жастин Бибер мини-гольф тоглох талбай дээр байх үедээ өөрийнх нь зургийг авах гэж байна гэж эндүүрээд нэгэн залуу бүсгүйн гар утсыг булаахыг оролджээ. Бибер нөгөө бүсгүй рүү “Алив, наад утсаа хурдан өг” хэмээн хашгирчээ.

Эмэгтэй түүний шаардлагыг биелүүлэхээс татгалзсан тул Бибер түүний цүнх рүү гараа шургуулаад утсыг нь авсан байна. Хэдийгээр Бибер гар утсыг булааж авч чадсан ч утас блоклогдсон байсан тул гэрэл зургаа устгаж чадаагүй гэнэ.

Тэрээр  Биберт хандан ямар ч зураг аваагүй гэдгээ хэлж, гар утсаа үзүүлсэн байна. Хохирогч эмэгтэй өөрийн 13 настай охинтойгоо цуг явж байсан тул дуучин залуутай мэндлээд өнгөрөхийг хүссэн аж. Жастин түүнтэй бүдүүлэг харьцсан тул эмэгтэй цагдаад хандсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих