Монголын эдийн засгийн өсөлт 9.5 хувьд хүрнэ гэв

-02042014-1396398274-158117233-ulaanbaatarАзийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан, Дэлхийн банк өнгөрсөн сарын 1-нд Монгол Улсын энэ оны эдийн засгийн өсөлтийн төлвийг бууруулсан билээ.

Дэлхийн хамгийн хурдан өсч буй эдийн засагтай орнуудын нэг болсон Монгол Улсын өмнө тулгарч буй бэрхшээл байсаар байна.

Азийн хөгжлийн банкнаас энэ онд тус улсын 2014 оны эдийн засгийн өсөлтийн төлвийг өмнө нь 14 хувьд хүрнэ гэж тооцоолж байсан бол энэ удаад 9.5 хувьд хүрнэ гэж үзсэн тухай www.bne.eu сайтад тэмдэглэсэн байв.

Олон улсын валютын сан болон Дэлхийн банк энэхүү өсөлтийн төлвийг үүнээс ч өмнө бууруулсан билээ. Монгол Улс нь одоо ч дэлхийд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөрөө тэргүүлсэн хэвээр байгаа юм.

Өнгөрсөн онд гэхэд энэ үзүүлэлт 11.7 хувьд хүрч байлаа. Урт хугацаанд хүлээгдсэн зургаан тэрбум ам.долларын үнэ бүхий Оюутолгой төсөл удахгүй урагшилна гэсэн мэдээлэл бий.

Энэхүү төсөл нь тус улсын бизнесийн орчин, олон улсын хөрөнгө оруулагчид болоод зах зээлд өрсөлдөгчдөд хамгийн гол хэмжигдэхүүн болсоор ирсэн юм.

Өнгөрсөн 18 сарын хугацаанд энэ төсөл гацсанаас хойш тус улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт 55 хувиар буурчээ. Засгийн газар нь өнгөрсөн онд санхүү болоод мөнгөний бодлогоор эдийн засгаа дэмжихээр шуурхай арга хэмжээ авсан ч зарим хүн энэхүү бодлогыг “тогтвортой бус” хэмээн тэмдэглэсэн юм.

Ж.Цог

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих