Гахайн махтай халуун ногоотой хуурга (Солонгос хоол)
1. Гахайн мах – 400 г (дөрвөлжин томовтор хэрчинэ)
2. Цуу – 2 ц/х
3. Элсэн чихэр – 2 ц/х
4. Сармис – 3 хумс (бяцална)
5. Чамкрим (sesame oil, seed oil – үр тарианы тос) – 1 ц/х
6. Хар перец – бага зэрэг
7. Гучүжан – 1 аяга
8. Зөгийн бал – 1 ц/х
- Эхлээд гучүжан дээрээ элсэн чихрээ хийж хайлтал нь сайтар хутган бэлтгэнэ.
- Махан дээрээ цуу, бяцалсан сармис, хар перецээ хийж 10 минут орчим байлгана.
- Хайруулын тавганд амталсан махаа хийж болтол нь хуураад дээр нь гучүжанаа хийнэ.
- Гучүжан сайн холилдвол зөгийн бал, Чамкрим-ийг хийж сайн болтол нь хуурна.
URL: