Туршлагатай оточийн 10 жор

527-1357201294kiwi-middle1. Уушигны сvрьеэнд 30 гр анжисны цэцгийн (стальник колючий) vндэс, тус бvр 1 хоолны халбага тонхуу (хрен), эмийн мугваагийн (шалфей лекарственный) навч, 1 чимх шvvдэргэний vндсэн дээр 1 л чихэргvй цагаан дарс хийж сэрvvн харанхуй газар тавьж 7 хонуулна. Энэ хугацаанд орой бvр нар жаргасны дараа сэгсэрч байх шаардлагатай. 7 хонуулсны дараа паалантай саванд хийж зєєлєн гал дээр 10 минут буцалгаж аваад 40 минут тавьж идээшvvлнэ. Шvvгээд, шаарыг нь шахаж авна. Тэгээд энэ хандаасаа єглєє єлєн элгэн дээрээ болон шєнє унтахдаа 30-40 мл-ээр ууна. Курс нь 1 cap. Шаардлагатай бол 7 хоногийн дараа давтана. Хандыг хєргєгчинд хадгална.

2. Уушигны цооролыг эдгээхийн тулд 100 гр эгэл хумилж (манжетка обыкноветтая) дээр 1 л кагор дарс хийж таглаад, єглєє бvр сэгсэрч 18 хоног харанхуй сэрvvн газар хадгална. Шvvж авна. Єдєр бvр юм идэхээс 20-25 минутын ємнє єдєрт 30-50 мл-ийг ууна. Эмчилгээг эдгэртэл нь vргэлжлvvлнэ. Энэ эмчилгээг cap тэргэл байхад буюу шинийн 15-нд эхлэхэд илvv vр дvнтэй.

3.Сvрьеэнд 50 гр эгэл шарилжийн (полынь обыкновенная) жижиглэсэн vндсэн дээр 2 л цагаан чихэргvй дарс хийгээд гал дээр тавьж зєєлєн гал дээр 10 минут чанана. Гал дээрээс авахаас 1 минутын ємнє 200 гр олон цэцгийн зєгийн бал хийж уусгана. Хандыг хєргєж хэрэглэнэ. Єглєєд єлєн элгэн дээрээ 1-2 хумс сармис идээд араас нь 1 стакан ханд ууна. Эдгэртэл нь ууна. Cap уугаад 7 хоног завсарлана. Заавал тавих шаардлага бєл єєрєє тамхи татахгvй байх, мєн тамхи татаж байгаа газар орохгvй байх.

4. 200 гр сармис бяцлан жижиглэж, дээр нь этилийн спирттэй дарсан усан vзэмний (цэвэр жимсний биш гэсэн vг) 1 л улаан дарс хийгээд 7 хоног хандална. Энэ хугацаанд єдєр бvр vд дунд сэгсэрч байна. Єндєр халуурснаас дагжих, нойр хулжих, тєрєл бvрийн мэдрэлийн євчин, санах ой муудахад, шєрмєс татах зэрэгт шvvж, шаарыг нь шахаж хаясан хандаасаа єдєрт 50 мл-ээр ууна. Бэлдсэн хандыг ууж дуусахад 1 курс эмчилгээ болно. Шаардлагатай бол эмчилгээг 10 єдрийн дараа давтана.

5. Гуурсан хоолойн багтраанд (бронхиальная астма) 5 гр буюу 1 цайны халбага хатаасан шvvдэргэнэ (чистотел) дээр 0.5 л чихэргvй цагаан дарс, дал модны цэцгээс хураасан зєгийн бал (липовый мёд) 1 хоолны халбагыг хийж хутган паалантай саванд буцалгаж 130-140 мл болтол нь ширгээгээд єдєрт 2 удаа 50 мл-ээр ууна. Нэг курс нь 12 єдєр. Харшилгvй бол 10 єдрийн дараа давтана.

6. Цусны даралт ихдэх, зvрх дэлсэх, зvрхний хэм алдагдахад тус бvр 50 гр долоогоны цэцэг буюу жимс, гvзээлзгэний навч, хотой євс (пустырник) зэргийг авч, дээр нь 1.5 л чихэргvй улаан дарс хийж харанхуй сэрvvн газар 10 єдєр vе vе сэгсэрч хандална. Шаарыг нь шvvж шахаж аваад хуучин хэмжэнд нь хvртэл зєгийн бал нэмнэ. Юм идэхээс 20 минутын ємнє болон унтахынхаа ємнє 50 мл-ээр ууна. Нэг курс нь 3 cap. Шаардлагатай бол 2 долоо хоногийн дараа эмчилгээг давтан явуулна. Эмчилгээг шинийн 15-д эхэлнэ.

7. Зvрхний тасалдалт, мэдрэлтэс (невроз) болоход 100 гр батраш (мята перечная) дээр 1 л чихэргvй улаан дарс хийнэ. Єдєр бvр сэгсэрч сэрvvн газар 10 хоног хандлаад шvvж, шаарыг нь шахна. Єдєрт 3 удаа 30-50 мл-ээр юм идсэнээс 1 цагийн дараа ууна. Эдгэртэл нь ууна. Эмчилгээг шинийн 15-наас хойш эхэлнэ.

8. Зvрх євдєх, нойр хулжих, хоолны дуршилгvй болох, толгой эргэх, тамирдах, биеийн бодисын солилцоо алдагдах зэрэгт 100 гр хатаасан хумилж (манжетка) дээр 1 л чихэргvй улаан дарс хийж харанхуй газар долоо хоног хандлахдаа нар жаргаснаас хойш сэгсэрч байна. Дараагаар нь паалантай саванд хийж 5 минут буцалгана. Хандыг хєрєхєєр шvvж юм идэхээс 15-20 минутын ємнє єдєрт 3-4 удаа 1 хоолны халбагаар ууна. Энэ хандаар шарх буглаа, арьсан дээр гарсан шvстэй vрэвслийг угааж, хатиг, бяцрал, цус гарахад жин тавьж болно.

9. Зvрхний дутагдал, зvрхний бах (стенокардия), бєєрний хурц болон архаг vрэвсэл, байнга толгой євдєхєд 100 гр шинэ хунчир (астрагал) дээр 1 л чихэргvй цагаан дарс хийж сэрvvн харанхуй газар тавьж 18 єдєр хонуулна. Ингэхдээ єдєр бvр сэгсэрч байх шаардлагатай. Шvvж, шаарыг нь шахаад єдєрт 3-4 удаа юм идэхээс 20 минутын ємнє хоолны халбагаар ууна. Шvд тойрны vрэвсэлд (пародонтоз) амны хєндий, хоолой євдєхєд (ангина) хоолойгоо зайлах маягаар хэрэглэж болно.

10. Мэдрэлийн ядаргаанд 20 гр хатаасан хоёр гэрт халгай (крапива двудомная), 10 гр эмийн бамбайн (валериана лекарственная) vндэс, 10 гр зєрєг цэцгийн (хмель) хvрэн боргоцойн дээр 1 л Кагор дарс хийж чанан анхны хэмжээнээс нь 3/4 vлдтэл ширгээнэ. Єдєрт 3 удаа юм идсэнээс 30-40 минутын дараа 50 мл-ээр ууна. Эмчилгээний курс нь 14 хоног. Шаардлагатай бол 10 хоногийн дараа давтана. Эмчилгээг шинийн 15-нд эхлэхэд сайн. (Г. Иванов)

Дугаар 08-0/145/
АНАГААХ АРГА БИЛИГ


URL:

Сэтгэгдэл бичих