Монголын кибер аюулгүй байдалд заналхийлэгч – HUAWEI

527-1400167239HYATADХятадын харилцааа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, дэлхийд “сүнс” нэрээр алдаршсан Huawei  компаний талаар сүүлийн жилүүдэд дэлхийн хэвлэл мэдээллийн бай болсоор удаж байна. Дэлхийн олон улс орон өөрийн кибер аюулгүй байдалд бодитой заналхийлэл хийж байна гэж үзэж тус компаний эсрэг хориг арга хэмжээ авсаар байна.
Тухайлбал, 2012 онд Энэтхэгийн засгийн газар “Huawei-ын тоног төхөөрөмжийг импортлохгүй байхыг өөрийн үүрэн холбооны оператор компаниуддаа албан ёсоор сануулж, “Huawei”-тай хийсэн гэрээнүүдээ цуцлахыг шаарджээ. Тус улсын Засгийн газар ийн шийдвэр гаргасан нь Энэтхэгийн үүрэн холбооны компаниудад нийлүүлдэг тус компанийн тоног төхөөрөмжөөс чагнах, мэдээлэл хулгайлах зориулалттай чип илэрсэнтэй холбоотой гэжээ.
Мөн оны гуравдугаар сард Австралийн Засгийн газар “Huawei”-ийн бүтээгдэхүүнээс чагнах төхөөрөмж илэрсэн шалтгаанаар хориг тавьсан бол, үүнээс 7 сарын дараа АНУ “Huawei” компанийг Нэгдсэн улсын аюулгүй байдалд томоохон хохирол учруулж байна гэж үзэн бүтэн хориг тавьжээ.
Эх сурвалжийн хэлэхээр “Huawei” компани нь Хятадын Коммунист Намын армийн харьяа бөгөөд одоогоор уг компани дэлхийн 70 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж, 100 гаруй улс оронд тоног төхөөрөмжөө борлуулсан байна. Тэд эдгээр олон сая тооны тоног төхөөрөмжүүдээ улс орнуудын мэдээллийн үндсэн сүлжээ бүр дээр байрлуулсан тул мэдээлэл олж авах, мэдээлэл хулгайлж Хятадын засгийн газрыг мэдээллээр хангадаг байх бүрэн боломжтой гэнэ.
Гэтэл Монгол улсад энэ компани үйл ажиллагаагаа явуулаад 10 – аад жил болж байгааг мэддэг хүн хэр олон бол! Хамгийн энгийн жишээ нь бидний өдөр тутмын хэрэглээ болсон Univision болон Skymedia компаниудын хэрэглэгчийн гэрт суурилуулсан жижиг оврын төхөөрөмж гэдгийг хэрэглэгчид төдий л анзаардаггүй байх юм.
Дээрх олон төрлийн шалтгаанаас үүдэн дэлхийн олон улс Huawei компанийн төхөөрөмжийг хэрэглэхээс татгалзах болсон энэ үед бид мэдсээр байж хэрэглэсээр л байх уу!
21-р зуун мэдээллийн зуун, мэдээлэл хамгийн үнэтэй болсон үед ч цахим-тагнуулч Huawei –н Монголд үйл ажиллагаа явуулахыг дэмжсээр байгаа нь манай улс төрчид болон мэдээлэл харилцаа холбооны салбарынхан шантаажинд орсон байхыг үгүйсгэх аргагүй юм.
Энэ талаар ATГ болон, Монголын Кибер Аюулгүй Байдлын Газраас шалгалт хийх цаг нь аль хэдийн болсон баймаар!

SONIN


URL:

Сэтгэгдэл бичих