Сундуй гүний тамга Авзага Мэндбаярт байна
Хуучнаар Баруун гүний хошуу одоогийн Булган аймгийн Могод сумын нутагт Сундуй гүн гэж адуу малаараа цуутай нутгийн баяны адуунгаа тамгалдаг байсан тамгыг “Авзага”-ын Мэндбаяр худалдаж авчээ.Сундуй гүн гэгч энэ түүхэн хүн Барон Унгернийг баривчилсан, сумынхаа анхны засаг даргаар ажиллаж явсан гэдгээрээ нутаг орондоо алдаршсан нэгэн.
Түүний унаган адуугаа тамгалж явсан тамга байшингийн суурь цутгах үеэр айлын буурин дээрээс олдож, сумын музейд хадгалагдаж байсан гэнэ. Гэвч компанийнхаа 15 жилийн ойг тэмдэглэж, хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй сархад зооглож явсан “Авзага”-ын захирал өөрийн биеэр хүрэлцэн очиж сум орны удирдлагуудтай уулзаж байж энэ тамгыг худалдаж авчээ.
Нутгийн ах Сундуй гүний адууны тамгаар адуугаа тамгалах болсон “Авзага”-ын Мэндбаярт уяачид бүтүүхэн атаархаж, “Мөнгөтэй хүн ч сайхан юм аа” хэмээн шивэр авир хийж байна.
shudarga.mn
URL: