Тэнгист шумбаж бин Ладены алагдсан эсэхийг нотолно
Америкийн 59 настай дайвер Билл Уоррен Арабын тэнгист шумбан бин Ладены цогцсыг гарган авч дэлхий дахинд түүнийг үнэнээсээ устгасан эсэхийг харуулах гэнэ. Уоррены хэлснээр түүний орос найз бүсгүй бин Ладеныг устгасан гэдэгт оросууд итгэл муутай хандсан гэж ярьсан байна. Тэгээд тэр өөрөө үүнийг баримтжуулахаар шийдсэн ажээ. “Би Америкийн жинхэнэ эх оронч учраас үүнийг хийнэ гэж тэр амласан байна. Тэрээр 400 мянган ам.доллараар хоёр долоо хоногийн экспедицийг долдугаар сард зохион байгуулах гэнэ.
Тэрээр Энэтхэгт очиж хоногийн 10 мянган ам.доллараар хөлөг онгоц хөлслөн авах ажээ. Мөн тэрээр алсын удирдлагатай усанд шумбах онгоцыг ашиглан эрлээ үргэлжүүлэх гэнэ.
URL: