Ким Чен Уныг компьютерийн тоглоомын баатар болгожээ

5-16-13АНУ-ын “Moneyhorse Games” БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун АНУ-ын армийн эсрэг байлдах компьютерийн “Glorious Leader!” тоглоом зохион бүтээж байгаа аж. Энэ тоглоом дээр Ким Чен Ун эвэртэй морин дээр давхиж америк цэргүүдийг хороож, танкуудыг дэлбэлдэг гэнэ.

 

“Moneyhorse Games” компанийн захирал Жефф Миллер хэлэхдээ, “Тоглоомын эцэст Ким Чен Ун АНУ-ын зэвсэгт хүчнийг устгадаг тул АНУ-ын Засгийн газар таатай хүлээж авахгүй нь тодорхой” гэжээ. Тус тоглоом дэлхий зах зээл дээр энэ оны арваннэгдүгээр сард гарах юм байна.

Б.САНСАР

 


URL:

Сэтгэгдэл бичих