Танд тустай зөвлөгөө

0812-wo-lean-fitЭрчүүдийн нүүр яагаад батгашдаг вэ?
Эрчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад гормон их ялгаруулдаг учир нь арьс нь тослогтож, амархан бохирдож, нүүр нь хавар батгашиж, үрэвсэх нь их. Тиймээс болж өгвөл өдөрт 2-4 удаа маш сайн савантай бүлээн усаар угаагаад, дараа нь хүйтэн усаар шавшиж цэвэрлэх хэрэгтэй. Хэт тослогжоод байвал нойтон сальфетикаар арчаад өнгөлөг харагдана.

Нүүр, ходоод хоёр амь нэгтэй
Нүүрний арьс өнгө алдаж батгашиж, хуурайшиж үрчийх нь гадаад, дотоод хоёр шалтгаанаас болдог. Хичнээн сайн үнэтэй гоо сайхны хэрэгслийг түрхээд ч элэг, цөс ходоод хоол боловсруулах эрхтэн өвчлөлтэй бол үр дүн гарахгүй. Тиймээс дотоод эрхтэнээ эмчилгээ хийлгээд гаднаас нь хамгаалах шаардлагатай.

Тослог арьсыг хүйтэн усаар угааж болохгүй
Тослог арьсыг угаахдаа эхлээд заавал бүлээн усаар угааж дараа нь нүүрний шингэн савангаар угааж тосыг нь авах хэрэгтэй. Дараа нь хүйтэн усаар шавшина. Ингэснээр нүүрний захын хялгасан судас агшиж, нүүрний тослог багасдаг.

Тарган байж байгаад турвал

Нас ахих болон тарган хүн турах үед нүүрний арьс суларч унждаг. Энэ үед мөн бүлээн усаар угаагаад дараа нь гэнэт хүйтэн усаар норгож арчилдаг. Мөсөөр арчиж болох ч улайтал нь биш, нэг хоёр удаа л гүйлгэж арчвал илүү үр дүнтэй болно.

Өвөл чийгшүүлэгч тос хэрэгтэй
Өвлийн улиралд чийгшүүлэгч тосыг өдөр тутамд хэрэглэх шаардлагагүй. Зөвхөн оройн цагаар л түрхэх хэрэгтэй. Учир нь чийгшүүлэгч тос нь ус ихтэй болохоор хүйтэнд нүүрний арьсыг хөлдөөж судсыг агшаан, хацрын арьсыг мэдрэмтгий болгодог. Харин хаврын улиралд өдрийн цагаар чийгшүүлэгчтэй тосыг маш сайн хэрэглэж, харин оройд тэжээлийн тосыг илүү хэрэглээрэй.


URL:

Сэтгэгдэл бичих