“Женерал Моторс” 2013 онд борлуулснаасаа олон машин эргүүлэн татаад байна

1627_2339ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Женерал Моторс” компани Умард Америк болон бусад зах зээлээс дахин гурван сая орчим машинаа эргүүлэн татжээ. Ингэснээр он гарснаас хойш эргүүлэн татсан машины тоо 10 сая гаруй боллоо.

Тус компани 2013 онд борлуулснаасаа илүү олон тээврийн хэрэгслийг энэ онд эргүүлэн татаад байна.
Арын гэрэл нь сааталтай байж магадгүй “Малибу”, “Чеви Корвет” болон бусад загварын машиныг буцаахыг “Женерал Моторс” жолооч нараас хүсч байна.

АНУ-ын мөрдөн байцаагчдын мэдэгдсэнээр, “Женерал Моторс”-ын албаны хүмүүс энэ асуудлыг 10 гаруй жилийн өмнөөс мэдэж байсан ч арга хэмжээ аваагүй аж.
Энэ оны эхний улиралд тус компанийн цэвэр ашиг өнгөрсөн оны мөн үеийнхээс 80 гаруй хувиар буурчээ.

Монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих