Бразил “Fifa World Cup 2014” болгохгүй” гэжээ
Ирэх сард дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах “World Cup 2014” тэмцээн Бразил улсад болох билээ. Тэгвэл бразилчууд нийслэл Рео де Женеро хотод “нийслэл хотод “World Cup 2014” болохгүй” хэмээн орилолдож томоохон жагсаал болжээ. Тэд хүний эрхийг ноцтой зөрчиж, цэргийн хүчээр энгийн номхон иргэдээ айлган сүрдүүлдэг Засгийн газраа огцрохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна.
Жагсагчид “World Cup-2014” зохион байгуулахын тулд ядуусын хороололд амьдарч буй иргэдийг нохой шиг хөөж, амьд явах эрхийг ноцтой зөрчиж буй Бразил улсыг “FIFA” анхааралдаа авахыг сануулсан байна. Жагсагчид “Олимп, дэлхийн аварга энх тайвны төлөө зохиогддог атал энэ удаагийн “World Cup” цус, шаналал дунд зохион байгууллагдах гэж байна. Тиймээс “World Cup”-ийг зохион байгуулахгүй байх талаас нь анхааралдаа авна уу” хэмээжээ.
uls.mn
URL: