Цагдан хорих 461 дүгээр ангийн Ерөнхий эмчид эрүүгийн хэрэг үүсгээгүй гэв

хорих_ангиГазрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид энэ сарын 13-ны өдөр нас барсан. Уг хэрэгтэй холбогдуулан хорих ангийн Ерөнхий эмч, ахлан дэслэгч Б.Дарханбатад эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар ШШГЕГ-ын ОНХХ-ын мэргэжилтэн Х.Баясгалангаас тодруулахад “Энэ бол худал мэдээлэл. Цагдан хорих 461 дүгээр ангид хэргийн сэжигтэн нас барсантай холбогдуулан эмчид эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа асуудал байхгүй” гэв.

Мөн хорих ангийн Ерөнхий эмч “Д.Амарсайханыг эмнэлэгт хэвтүүлж болохгүй гэсэн үүргийг дээрээс өгсөн болохоор эмнэлэгт хэвтүүлээгүй” гэж ар гэрийнхэнд нь хэлсэн гэх мэдээлэл гарсан. Үүнд ШШГЕГ-аас “Тийм юм байхгүй байх. Өвчтнөө эмнэлэгт хэвтүүлэх эсэх нь эмчийн өөрийнх нь асуудал. Үнэхээр зайлшгүй шаардлагатай бол эмч өөрөө үзлэгээ хийгээд эмнэлэгт хэвтүүлэх боломжтой” гэсэн тайлбарыг өгсөн юм.

 

НИЙСЛЭЛ ТАЙМС

 

 


URL:

Сэтгэгдэл бичих