Дэндvv хаалттай Узбекстан

Узбекстан гэж байгалийн сайхан бvрдсэн багагvй газрын баялагтай, усан vзэмийн орон гэж мэдэх юм. Vvнээс биш очиж vзсэнгvй. Эрчvvд нь хайрсан гамбир шигээ том эрvvтэй малгай хазгай тавьсан, хvvхнvvд нь том том эрээн алчуураар толгойгоо боосон харагддаг даа. Єнєєдєр тэдний vр сад манай зах дээр шорлог хийгээд зогсож байгааг харж болно. Харин социализмын vед Зєвлєлтийн Бvгд найрамдах улсуудыг дэндvv танилцуулж байсан болохоор очсоноос илvvтэй мэдэж авсан гэж хэлж болно. 70 жилийн тvvхтэй ЗХУ задран унасны дараа тусгаар улсаа зарлаж, хєл дээрээ тэнцэж ядан єндийсєн улс орнуудын нэг бол БНУ улс юм.

Тухайн социализмын vед Узбестан, Монгол хоёр нэг vзэл бодлын дор нэгэн тогооноос хоол идэлцэж, оюутан залуусаа харилцан суралцуулж, хєвєн бойтог, хєдсєн дээлээ экспортолж, черри жимс, хатаасан чихрийг нь импортолж явсан гээд тvvх хvvрнэвэл дотносож явсан ард тvмнvvд билээ. Тэртээх 60 жилийн ємнє Ташкентэд газар хєдлєн ихээхэн гамшиг нvvрлэж олон улс орнууд тусламжийн гараа сунгаж, Зєвлєлтийн бvгд найрамдах улсууд нэг нэг хороолол барьж єгч байсан удаатай. Энэ тухай монголчууд “Ташкентэд газар хєдлєєгvй ээ” гэж дуулж байлаа. Єнєєдєр Узбестаны ард тvмэн мартаагvй байгаа нь лавтай. Узбекстан улс ардчиллыг хєгжvvлж байгаа нэрийн дор нуугдмал, хаагдмал байдалд орчихсоныг тэднийд албан ажлаар явж ирсэн хvмvvс ярьж байна. Зэргэлдээ оршдог Казахстан улс нь хєгжєєд байхад арайч дэгэсдvvлж байна аа гэж бодсон vнэхээр тийм биш бололтой. Одоо Узбекстанд 1990 оны эхээр манайд хаа сайгvй давхидаг байсан Лаз, Паз автобуснууд байдаг гэнэ. Ер нь Узбекстан улсад энгийн иргэдийг олж харахад бэрх ажээ. Гудамж талбай нь эзгvй шахам, тєв зам дагуух авто машины замын хоёр талаар 2 метр гаран єндєр хашаа барьчихсан байдаг байна.

Энэ нь гадныхныг гайхшруулдаг байна. Сэтгvvлчдийг зураг авахыг хориглоод зогсохгvй хаагуур явахыг нь хvртэл зааж єгдєг гэх. Ташкент хот гурван сая хvнтэй гэдэг. Хvмvvс нь хааччихдаг байна аа гэмээр эл хуль байгаад нь манай очсон хvмvvс гайхсан гэнэ билээ. Vнэхээр хvн амьтангvй эзэнгvй ертєнцєд оччихсон юм шиг санагджээ. Зам дагасан хашаагаар нийгмийнхээ амьдралын бараан сvvдрийг тас нууж, ардчилсан орныг хєгжvvлж байгаа дvр эсгэж байгааг гадаадын сэтгvvлчид одоо л нэг олонд таниулж байгаа аж. Узбекстаны Ерєнхийлєгч Каримов єєрийгєє Узбек vндэсний Ерєнхийлєгч гэж ярьдаг. Хэдэн жилиийн ємнє Каримов Казахстан улсад зочилжээ. Ерєнхийлєгч Назарбаевтай хилийн бvсиийн асуудлаар маргалдаж, сvvлдээ айлчлалаа дуусгалгvй нутаг буцаж ирсэн гэдэг.

Ирсэн дороо шийдвэр гаргаж єєрийн улсдаа хєрєнгє оруулж, бизенс хийж байгаа Казахстаны иргэдийг хавчин гадуурхаж, эдийн засаг болоод татварын аргаар хєєж тууж эхэлжээ. Нийтдээ 10 мянгад хvрч байсан Казахстаны бизнесменvvд гуравхан жилийн дотор Узбекстан улсыг орхин гарсан гэдэг. Хамгийн сvvлчийн бизнесмен нь 20 шахам салбарт хєрєнгє оруулалт хийсэн тийм ч амархан хєрєнгєє хаяад гарах хvн биш байжээ. Тvvнийг нутаг буцахгvй байх тусам нь хавчсаар сvvлдээ зохион байгуулалттайгаар гэмт хэргийн хамсаатан болгож, бvх насаар нь хорих ял оноосон гэдэг. Гадаадаас очсон албаны хvмvvсийг аюулаас хамгаалахын хvмvvс дагаж байгаа нь яваандаа ажиглагддаг гэсэн. БНУУ ардчиллыг хєгжvvлэх шатандаа яваа улс гэж дэлхий нийтийн vнэлэмжинд тэмдэглэгдсэн ч Ардчилсан Солонгостой ижил шахам хєгжлийн хэмжээнд яваа улс гэдэг нь гадны хvмvvсийн нvдэнд илхэн харагддаг байна. Олон жил социализмын замаар явж ирсэн тус улсын иргэд єєрийн орны энэ байдал, тєрийнхєє тэргvvнvvдэд тааламж муутай ханддаг нь ажиглагддаг байна. Цаашдаа энэ байдал удаан даамжирбал Узбекстанд байдал ямраар ч эргэж болно гэж ажиглагчид vздэг байна.


URL:

Сэтгэгдэл бичих