Х.Баттулгын суудалд хэн очих вэ?

Х.Баттулгын албанд хэн очих вэ. Одоогоор тогтсон нэгэн байхгүй ч хэд, хэдэн хүний нэрс дуулдаж байна.

139920-16052014-1400203046-1487607475-cz51bdxjИнгэхдээ МоАХ-ын фракц эсвэл Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамандаа ажиллаж байгаа эрхмүүд, АНын сул гишүүн гэсэн гурван хувилбар бий тухай эх сурвалж хэллээ. Х.Баттулга гишүүний хувьд байр сууриа МоАХд шилжүүлнэ гэсэн хатуу байр суурьтай байгаа гэнэ.

Тэгвэл МоАХ-оос хэн байж болох вэ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны газрын дарга Ц.Баярмаа, Х.Баттулга сайдын зөвлөх Б.Мөнхтуяа нарын нэрс хүчтэй яригдаж байна. Ц.Баярмаа н ь МоАХ-ыг байгуулцаж явсан бүсгүй бол Б.Мөнхтуяа нь УИХ-ын гишүүн байсан эмэгтэй.

Харин яамнаас нь хамгийн магадлалтай хүнээр дэд сайд Ц.Туваан тодорчээ. Гаднаас ажлаа таньж мэдэхгүй хүн авчирч цаг алдаж байхаар салбараа сайн мэдэх хүнээ тавьчихвал ажил урагшилна гэсэн хувилбар дэвшүүлсэн юм байх.

Үүний хажуугаар УИХ-ын гишүүн асан Д.Нямхүү нарын цөөнгүй нэр дуулдаж байна.

Д.Болор

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих