Мазаалайн нутагт нинжа нар нэвтэрчээ

мазаалайАлт олборлогчид Говийн их дархан газарт үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байгаад баригджээ.  Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт тэсрэх дэлбэрэх бодис тээвэрлэн дархан газарт алт олборлохоор явж байсан этгээдүүдийг цагдаагийн байгууллага илрүүлсэн байна. Одоогоор тус хэрэг аймгийн Прокурорын газарт шилжжээ. Мөн нинжа нар нэн ховор амьтдад зориулж Баруун шаргад байгуулсан худгийн шланк, цахилгааны утсыг таслах зэргээр хорлон сүйтгэсэн үйлдэл гаргасан байжээ. Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчдын хэлснээр Мазаалайн бааснаас хятад үсэгтэй цаасан хайрцагны хэсэг гарсан байна. Энэ нь Мазаалайн амьдрах нутагт нинжа нар нэвтрэн тэдний үлдээсэн хог хаягдлыг Мазаалай идсэн байх магадлал өндөр юм.

 

Т.ДАЛАЙ /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих