Ц. Нямдоржийн үнэн үг

Ц. НямдоржУИХ-ын гишүүн О. Баасанхүү Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төсөл оруулж ирсэн ч өнөөдөр тогтоолын төслөө эргүүлэн авав. Түүний туйлбаргүй энэ үйлдэлд МАН-ын гишүүд бухимдаж буйгаа илэрхийлсний дотор Хуульзүйн сайд асан Ц. Нямдорж нилээд хатуухан үг хэлээд авсан.

Тодруулбал, “Төрөөр ингэж тоглож болдог юм уу. Эрх баригч бүлэглэлээс сайд огцруулна гэж бүтэн сарын ажил барлаа. Гэтэл үүний хариуцлагыг хэн хүлээх юм. Гишүүдийн цалинг О. Баасанхүүгээр төлүүлэх хэрэгтэй. О. Баасанхүү Солонгос яваад урьд шөнө ирсэн сурагтай байсан. Үүний цаана ямар арилжаа наймааны асуудал явав. Эрх баригч бүлэг арай дэндэж байна. Үүний цаана заваан хуйвалдаан явагдаж байгааг би мэдэрч байна. Түүний хувьд оймсонд хавчуулагдаж УИХ-д үсрээд энд орж ирсэн хүн шүү дээ. О. Баасанхүү төрөөр ингэж тоглож байгаад эгдүүцэж байна. “Шударга ёс” бүлэг гэж байдаг бол  уг асуудлыг бүлэг дээр хэлэлцэх хэрэгтэй. Ийм юм хийгээд байхаар та нарыг шударга бус бүлэг гэж хэлж байна. Яаж байгаа юм. Уржигдар шоронд хүн үхэхээр энэ асуудлыг татаж байгаа юм уу. Монголын төрийн асуудлыг Солонгост шийддэг болсон юм байна. Тиймээс Н.Алтанхуягт гүн эмэгнэл илэрхийлэе. Ингэж заваарч болохгүй” хэмээсэн юм.

Э.Төгс

URL:

Сэтгэгдэл бичих