Нэгдсэн чуулган ширүүхэн эхэлж, Д.Батцогт сул гишүүн боллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан ширүүхэн эхэлж байна. Хурал эхлэх үед О.Баасанхүү гишүүн Х.Тэмүүжинг огцруулах саналаа татсан талаарх албан бичгийг УИХ-ын дарга З.Энхболд уншиж танилцуулсан юм. Гишүүдийн зүгээс үүнд шүүмжлэлтэй хандаж, өөрстийн байр сууриа бухимдалтайгаар илэрхийлж байв.
Гишүүдийн ихэнх нь “татаж авах байсан юм бол яах гэж тогтоолын төсөл оруулж ирсэн юм, монголын төрөөр тоглож байна” хэмээж байлаа. Түүнчлэн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Д.Батцогт гарч, сул гишүүн болж байгааг танилцууллаа.
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Д.Батцогт гишүүн гарч байгаагаа сарын өмнө мэдэгдсэн. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс өнөөдөр Д.Батцогт сул гишүүн болсоныг УИХ-д даргад уламжилсан юм. Ингэснээр тэрбээр энэ парламентад анхны сул гишүүн болсон нь энэ аж.
Б.Оргил
Эх сурвалж: “new.mn“
URL: