Хорихын эмчийг шалгаж эхэллээ

54545550000

Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан урьдчилан хорих 461  дүгээр ангид амьсгал хураасан. Талийгаачийн ар гэрийнхэн болоод өмгөөлөгч нь бие нь маш муу батлан даалтад гаргах шаардлагатай гэсээр атал прокурор зөвшөөрөөгүй, хорихын эмч нь эмчилгээ хийхээс татгалзаж байсан гэж мэдэгдсэн.

Тиймээс  Хорин 461 дүгээр ангийн эмч Б.Дарханбатад эрүүгийн хэрэг үүсгэн шалнаж эхэлсэн байна.

Д.Амарсайхан агсан уржигдар 16,30 цагт өмгөөлөгчтэйгээ уулзахаар уулзалтын өрөөнд ирээд байхдаа ухаан алдаж унан амьсгал хураасан. Хэдийгээр хорих ангийнхан яралтай тусламж үзүүлсэн гэж байгаа ч түргэн тусламжийн машин бараг цаг гаруйн дараа ирсэн. Өмнө нь толгой нь маш өвддөг хүнд өвчтэйг нь анхааруулсаар байтал ямар ч эмчилгээ хийгээгүй гэсэн гомдолтой байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих