Л.Гантөмөр сайдын шинэчлэлийн буянаар ШУТИС-ийн багш нар бөөнөөрөө халагдах мэдэгдэл авчээ

1,1Утга санаа нь чухал ч олон давтаад ирэхээр улиг болно гэгчээр үнэ цэнэгүй болсон шинэчлэл гэх нэр томьёо манай дээд боловсролын салбарт хэл ам дагуулан нэвтрэх аядаж байна.

Шинэчлэлийн Засгийн газрын “брэнд” болгосон энэхүү үгийг хариуцсан салбартаа ажил хэрэг болгох нь эрхэм сайд Л.Гантөмөрийн үүрэг. Харин тэрхүү үүргээ хэрхэн биелүүлж, ямар үр дүнд хүргэх вэ гэдэг түүний гаргасан шийдвэр, хамтран зүтгэдэг баг хамт олноос шалтгаална.

МУИС-иас эхлэлтэй дээд боловсролын шинэчлэл өдгөө төрийн гэх тодотголтой бүхий л сургуулийн босгоор алхаад буй. Шинэчлэл хийж байна гээд багш, оюутнуудын эрх ашгийг ноцтойгоор хөндөж эхэлснийг өөрчлөлт нэрээр үүрээ эвдүүлсэн шоргоолж адил бужигнаж буй сургуулийнхан ярьж байна. Шинэчлэл нь эхнээсээ эсэргүүцэлтэй тулгарч буруу зөвийг нь тогтооход бэрх болж, эрх мэдэл, тамга тэмдгийн хүчээр л тогтоож байхад түүнтэй зэрэгцэн Монголын нэрийг олон улсад олон зүйлээр тахалдаг ШУТИС-ийг ч мөн бүтцийн өөрчлөлт нэрээр хөл толгойг нь алдлуулан үймүүлж эхэллээ. Эрхэм сайд Л.Гантөмөр болон түүний багийнхны эхлүүлсэн шинэчлэлийн буянаар ШУТИС-ийн багш ажилтнууд бөөн бөөнөөрөө халагдах мэдэгдэл хүлээн аваад байгаа юм.

Хадагдах иь тодорхой болсон хүмүүсийн тоонд салбар сургуулиудыг удирдаж байсан захирлууд, тэнхмийн эрхлэгч профессорууд, Сургалтьш албаныхан гээд хүн толгойтой бүхэн хамрагдаж буй гэнэ.

Учир нь шинэчлэлийн мастер төлөвлөгөөгөөр ШУТИС 17 салбар сургуультай байсныг хумьж цомхотгоод найм болгосон. Тус сургуульд хэрэгждэг 131 хөтөлбөрийг танаж 67 хүртэл цөөрүүлжээ. Ийм цомхотголын хүрээнд оюутан сургах мэргэжлээс гадна сурах оюутны тоог ч автоматаар хасч буй гэнэ. Одоо тус сургууль 33 мянган оюутантай. Гэхдээ энэ тоо тун ойрын үед 20 мянган хүртэл багасах аж. Хамгийн гол нь ингэж хасч танасны үр дунд сургалт сайжнрч, хөрөнгө мөнгө хэмнэгдэж эдийн засагт нэмэр болох бол одоо яая гэх вэ гээд нүдэн балай чихэн дүлий сууж болох. Харамсалтай нь багш нараа цөөлөөд даргынхаа тоог нэмж цалинг нь өсгөөд төсөв нь хүрэхгүй тэвдэж буй МУИС-ийн жншээг ШУТИС давтахгүй гэх баталгаа алга.

Шинэчлэгчид хийж буй ажлаа хэр мэддэг нь тун ч тодорхойгүй. Боловсрол гэдгийг самбар шохойхноор төсөөлдөг баахан нөхөд АН-ын кадр нэрээр төрийн өмчийн их сургуулиудад бөөн бөөнөөрөө ирсний балаг ийн Монголын толгой сургуулиудыг бужигнуулж, эрдэмтэн багш нарыг нь бухимдуулж, оюутан залуусынх нь эгдүүг хөдөлгөж буй юм.

ШУТИС-ийн шинэчлэлийг гардаж буй эрхмүүдийн тоонд щинэ ректор, тэргүүн тодотголтой проректор нараас гадна УИХ-ыи дарга З.Энхболдын хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Буянцогтоогийн нэр дуулдаж байна билээ. Түүнийг саяхан тус сургуулийн Төлөөлөн удирдах зөалалийн даргаар томилогдсон гэх сураг байгаа. Мөн энэ сургуульд Хөгжлийн бодлого, мониторингийн гэх шинэ алба байгуулан хаана ажиллаж ямар гавьяа байгуулсан нь тодорхойгүй Ариунбаяр гэх нөхрнйг даргаар нь томилжээ. Дээрээс ирсэн “том” даргын томилгооны хүмүүс хүчээ үзүүлэн  багш,  ажилчдыг хоморголон халахаар мэдэгдэл бөөндөж суугаа.

Эд нараас гадна энэ сургуульд нөхрөө мэргэжилтнээр шахсан Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр гэж хатагтай их сургуулийн сургалтын хөтөлбөрт жинхэнэ аюулын харангыг дэлджээ. Шинэчлэл гэх нэрийн дор 131 хөтөлбөрийг 67 болгохдоо зарим салбар сургуулийн үүдийг барих ухаан сийлжээ. “Давхардсан мэргэжил эзэмшүүлэхгүй”, “манай улсын бакалаврын түвшинд байх мэргэжил биш” хэмээн мэргэжлүүдийг танаж эхэлсэн тэрбээр дэд сургуулнйн хичээлийн хөтөлбөрөөс уран зохиолыг хасна хэмээн их мэдэх царайлсан шигээ энэ бүхэнд хандаж байх талтай гэнэ. Хийж буй бүхнээ дэлхийн жишиг, гадаадад бол гэхчилэн гайхуулдаг энэ мэтийн түшмэдүүд үндэсний онцлогтой өнөөгийн боловсрольш тогтолцоонд гадаадынхыг шууд хуулах нь хэр нийцэх бол гэдгийг бодож үзсэн гэдэг тун ч эргэлзээтэй. Тийм болохоор төрийн өмчийи их сургуулиудын багш, оюутнууд аль аль нь монгол хөрсөнд буусан шинэчлэлийг салбарын сайдаасаа шаардаж байна,

ШУТИС-иас хасагдсан мэргэжлээр хувийн сургуулиуд анги нээж элсэлт авах гэж байгаа сурагтай. Нэрээ хэлэхийг хүсээгүй тус сургуулийн нэгэн багш “Дээрээс ирсэн мэдлэг муутай хүмуүс боловсрол гэдгийг компанийн ажил мэт ойлгоод байна. Монголд өөрийн тогтсон боловсролын систем бий болсон. Үүнийг хздхэн сард өөрчилнө гэдэг амаргүй, хэдэн арван жилийн ажил. Манай улс социализмаасаас ганц авч үлдсэн юм нь боловсрол юм шүү дээ. Орос улс өнөөдрийг хүртэл 300 жил боловсролдоо ямар ч өөрчлөлт хийгээгүй нь тогтоож хегжүүлэхийн давуу талыг ойлгосондоо тэр. Манай боловсрол түүний нэг хувилбар. Харин Америк, Англи, барууны орнууд Оросын боловсролын тогтолцоо авч хэрэглэж эхэлсэн. Гэтэл бид хөгжилтэй орны боловсролын тогтолцоо хэмээн дээгүүр сэвж их алдаж байна. Ер нь боловсролын системд тэр тусмаа нх дээд сургуулиудад бүтцийн өөрчлөлт хийх нь зөв. Үүний тулд сургуулиудын захиргааны данхайсан бүтцийг л өөрчлөх хэрэгтэй. Манай сургууль гзхэд дээрээ хэт олон удирдлагатай, захиргааны хэсэг сүүлийн хэдхэн сард хэчнээр хүнээр ч нэмэгдэв, бүү мэд. Ийм байхад багш нарыг халж, сургах мэргэжлээ цөөрүулэх тухай ямар ч судалгаагүй ярьж буйг гайхаад барахгүй юм” гэсэн.

Тэгэхээр үнэхээр ул ундэстэй, шинжлэх ухаанч маягаар хандаж, их сургуулийн академж эрх чөлөөг дээдэлсэн шинэчлэл хийж буй бол уүнийг хэн ч эсэргүүцэхгүй. Гэтэл шинэчлэх нэрээр бусдын эрхэнд бүдүүлгээр халдаж, өөрийнхөө эрх ашгийг дээш нь тавьж буйд л асуудлын гол оршиж буй гэдгийг Н.Алтанхуягийн Засгийн газрын Боловсрол, жинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн чихэнд сонсогдохоор чанга хашгирмаар байна. Тэгээд ч шинэчлэл гэж хэн нэгэн албан тушаалтан гаргасан шийдвэрээ бусдад тулгахыг хэлдэггүй гэдгийг манай эрх бүхий албан тушаалтнууд ойлгож, бусдадаа хэлж баймаар юм.

 

 

С.ДАВААСҮРЭН /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих