АНУ-гийн иргэн согтуудаа өмдөө шувталжээ
Хаврын улирал эхэлсэн болоод ч тэр үү хүмүүсийн гаж гаж үйлдэлүүд гарах нь ихэслээ. Төв гудмаар согтуу хөлчүү нь мэдэгдэхгүй хүмүүс шалдлах нь шалдлаад л арай хэтэрсэн дүр зургууд Улаанбаатар нийслэл хотын дүр зураг болоод байна гэх үү дээ.
Саяхан нэгэн хүүхдийн талбайд согтуу гадаад иргэн өмдөө тайлчихаад “нааш ир” хэмээн даллан дуудаж байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийнхан очиж шалгаж саатуулсан байна. Уг гадаад иргэнийг шалгаж үзэхэд АНУ-гийн М гэгч иргэн согтуугаараа олон нийтийн газар өмдөө шувтлан хүмүүс рүү даллаж байсан байна.
Энэ мэт гаж сонин үйлдлүүд хаврын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэдийг айлгасан түгшээсэн мөн доромжилсэн үйлдлүүд гарч болзошгүй талаар цагдаагийнхан мэдэгдэж байна.
ЧОЙ
URL: