Япончууд ядаргааг хянадаг нүдний шил зохион бүтээжээ

36612b52014decb243e4df20b5abe8af_L
ТОКИО. /NHK/. Нүдний хөдөлгөөнийг хянаж, нүд хэр ядарсан эсвэл нойрмог байгаа эсэхийг тодорхойлох боломжтой хамгийн сүүлийн үеийн загварын нүдний шилийг Японы судлаачид зохион бүтээжээ.

Уг бүтээдэхүүнийг тус улсын Тохокү их сургуулийн мэдрэлийн өвчин судлаач Рюта Кавашиматай нүдний шилний сүлжээ дэлгүүр “JIN” хамтран зохион бүтээсэн байна.
Нүд хөдлөхөд үүсч буй өөрчлөлтүүдийг нүдний шилний жижиг мэдрэгчүүд нь хоромхон зуурын дотор илрүүлдэг аж.
Нойрмог байдлыг гурван түвшнээр илрүүлэх боломжтой гэнэ. Энэ шилийг зүүснээр жолооч нар хэзээ амрахаа шийдэж болно. Энэ нь нүд хэр ядарсныг тоогоор мөн илэрхийлдэг.

“Энэ нүдний шил нь авто ослоос болон хэт их ажиллан нүдээ ядраахаас урьдчилан сэргийлэхэд туслах боломжтой гэж “JIN” нүдний шилний сүлжээ дэлгүүрийн ерөнхийлөгч Хитоши Танака хэллээ. Түүний хэлнсээр, энэ шинэ нүдний шилийг эрүүл мэндийн менежментийн салбарт ашиглаж байна. Нүдний шил ирэх жил худалдаанд гарна. Нүдний шил зүүдэггүй хүмүүсийн дунд эрэлт ихтэй байна гэж “JIN” найдаж байгаа аж.

Г.Доржханд

Монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих