Мартагдуулах шахсан Г.Алтанхүүгийн хэргийг прокурорт шилжүүлжээ

collage_26Найз залуу болох Г.Алтанхүүд зодуулж, амиа алдсан 21 настай Ц гэх эмэгтэйн  хэрэг одоо болтол шийдэгдээгүй байгаа. Саяхан Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав, Улсын мөрдөн байцаах газрын дарга болон холбогдох хүмүүсийг байлцуулан Г.Алтанхүүд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаатай танилцсан билээ. Улмаар энэ хэрэгт нэмж шалгах зүйл байна гэж үзэн УМБГ-т шилжүүлэн шалгасан. Одоогоор хэрэг мөрдөн байцаалтаас Нийслэлийн прокурорт хянагдахаар шилжээд байна.


URL:

Сэтгэгдэл бичих