Хэзээ ч амилах боломжгүй агуу байгууламжууд
Хэзээ ч амилах боломжгүй агуу байгууламжууд
Одоо ч тэгээд хямралын vед эдгээр тєсєл бvр «лєєлэй» болоо биз дээ!
Hotel Atttraction
1908 онд тєсєл нь хийгдсэн. Байрлал: АНУ. Нью-Йорк
Архитектор Антони Гауди Манхеттенд баргдах байсан гэх уг барилгын загварыг гаргасан. Єндєр нь 360 м.
The Illinois
1956 он. Иллинойс, Чикаго. 1609 метр, 528 давхар энэ тэнгэр баганадсан цамхагийг архитектор Френк Ллойж Райт зохиожээ. Тєсєл цахилгаан шатны асуудлаас болж бvтэлгvйтсэн.
Fourth Grace
2002 он. Ливерпуль, Англи. Нэр нь «Yvл». Офис, баар, ресторан, уран зургийн галерей байрлах байсан. Тєслийг архитектор Уилл Элсоп зохиосон ч 2004 онд хєрєнгийн улмаас бvрэн хаагджээ.
Beacon of Progress
1891 он. Иллинойс, Чикаго. Францын архитектор Десире Деспраделль энэ цамхагийг Чикагогийн цэцэрлэгт хvрээлэнгийн ойролцоо сvндэрлvvлэхээр тєлєвлєж байжээ. Барилгын єндєр нь 457 м. Тvvнд 100.000 хvн багтах боломжтой байж.
Ville Contemporaine
1922. Парис, Франц
Хамгийн гайхшруулсан байгууламжийн тєсєл. 60 давхар энэ байшинд Парисийн гурван сая хvн багтахаар тєлєвлєжээ. Хотын тєвд байрлах тvvнд дэд бvтэц, агаарын нислэгийн буудал гээд бvгд байх байсан гэнэ.
Shimizu Mega-City Pyramid
2004. Токио, Япон
Шимицугийн пирамид. Гизегийн пирамидаас 12 дахин том. Дотроо 750.000 хvний багтаамжтай.
Ultima Tower
1991. Сан-Франциско, АНУ
Єндєр нь 3км. 500 давхартай. Ойролцоогоор нэг сая хvн оршин сууна.
Зєвлєлийн ордон
1933. Москва, Орос
Ариун Христэд зорилусан сvм байх байжээ. Дэлхийн єнцєг булан бvрээс 272 архитекторыг авчирч тєслийг гаргажээ. Барилгын ажил 1937 оноос эхлэх байсан ч 1941 онд дайн эхэлснээс болж тєсєл хаагдсан. Дайнд бvх металл эдлэлийг зориулахаар болсон.
Volkshalle
1930. Берлин, Герман
Энэхvv толгой эргэм том талбайг эзэлсэн барилгын тєслийг Гитлер єєрийн архитектор Альберт Спироор хийлгэжээ. Мєн л дайнаас болон тєсєл зогссон. Нацизмын сvр билгийг харуулах зорилготой байсан гэдэг.
URL: