МУБИС-ийн нарийн бичгийн дарга асан Д.Лхамдэгд 23 оюутны сургалтын төлбөрийг хувьдаа ашиглажээ

50265364ba943920originalМУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Лхамдэгд сүүлийн хоёр жилийн хугацаанд 23 оюутны сургалтын төлбөр болох 13 сая төгрөгийг хувьдаа ашигласан хэрэг гарчээ. Тэрбээр уг мөнгийг “сургуулийн дансанд тушаана” хэмээн авч авсан бөгөөд эл хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа гэнэ. Д.Лхамдэгдийг 2013 оны 2-р сарын 28-ны өдөр МУБИС-ийн захиралын тушаалаар ажлаас халсан байна.

Гэсэн ч тэрбээр ажлаасаа халагдсан үедээ ч оюутнуудад худал хэлж, төлбөрийг нь авч хувьдаа ашигласан байна. Үүнээс үзэхэд тухайн үед яг ямар албан тушаалтай байсан нь тодорхой бус байжээ. Гэхдээ л МУБИС-ийн санхүүгийн үйл ажиллагаа нь замбараагүй, бэлнээр төлөгдсөн сургалтын төлбөрийг дурын ажилтан авдаг бололтой. Энэ мэт нэмж тодруулах зүйл олон гарсан тул шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байна.

seceret mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих